Thursday 31 December 2009

Favorite: Tom Waits!!!


Миний хайртай дуртай дуучин болох Tom Waits-н хэдэн дууг хийдэг юм билүү гэж бодлоо ккк, хүмүүс сайн мэддэг байхаа, сонсоогүй бол заавал сонсож үзээрэй. Үнэхээр гоё гоё гоё хайртай дуртай дуучин маань юм байгаан кккк. Надад бүр 20иод цомог нь байгаа. Өөрийнхөө хамгийн дуртай хэдэн дуунуудаа тавьчихъя. Сонирхоод үзээрэй. Сонссон бол сэтгэгдлээ заавал, сонсоогүй бол сонсчихоод сэтгэгдлээ заавал шүү хэхэ. Бас өөрийнхөө дуртай дуунуудыг сонирхуулаарай. 

Tom Waits ~ Goin' Out West (download/listen)

Tom Waits ~ Hold On (download/listen)

Tom Waits ~ Sea of Love (download/listen)

Tom Waits ~ Alice (download/listen)

Аятайхан плэйер олдчдоггүй юм байхдаа. Одоохондоо ингээл халтуурдаад л байж байхаас хэхэ.

A Happy New Year + updates...

За бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе даа!!! Сайхан баярлацгаасан гэж найдаж байна, би нь гоё баярласөөөн, кккк. 2009 он дууссанд үнэхээр баяртай байна шүү, бас 2010 он сайхан байна гэдэгт итгэе. Одоо дэлхий сүйрэхэд 2 жил үлдлэээ хэхэхэ...

Би одоо 7 хоноод л муу Рбээл эгчтэйгээ хамт нутаг буцах нь байна. Бас зургаан хоногийн дараа Muse-н тоглолт үзэх нь байна..Сайхааан сайхан сайхан...2010 он ч гоё эхлэж байна шүү. Очоод дүүгээсээ салахгүй ээ...залхтал нь үнсээд тэврээд ккк..

Энэ жил хийж бүтээсэн юмаа бодоод үнэхээр юм олдсонгүй ээ хөөрхий. Яахав Тваилаитыг эхлүүлсэн (2 сард), гэхдээ яг миний хийж бүтээсэн юм гэх нь  ч хаашааийн. Би орчуулж эхлээгүй байсан бол хэн нэгэн орчуулаад эхлэчих байсан биз...бас надаас өмнө орчуулаад эхлэчихсэн байсан ч юмуу мэдэх юм алгөө..Ерөөсөө боломжгүй гэж бодож байсан юмыг маань бүтээж өгсөн Тваилаитын хамт олонд үнэхээр их баярлаж байгаа. Хэвлэгдэнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа. Бас миний орчуулах шалтгаан болсон Рбээл, Лисс хоёртоо асар том тээнкс. Миний гутамшигтай муу орчуулгыг сайхан болгож өгсөн Асуултын Крофт гишүүнд бас баярлалаа, бас хэвлэлтийн бүх ажлыг хөөцөлдөж өгсөн Мазгү, болон бусад гишүүддээ тээнк юү тээнк юүү. Мөн ингээд дөрвөн номыг орчуулж дуусгаж байгаа бүх бусад орчуулагчид, мөн энэ бүхнийг боломжтой болгосон уншигчид, дэмжигчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Стефени-г бас яаж мартаж болохуу кккк, баярлалааа баярлалааа.

2009 онд намайг инээлгэж, уйлуулж хамтдаа байсан Рбээл, Лисс хоёртоо дахин баярлалаа. Одоо энэ дэлхий дээр намайг та хоёр шиг сайн мэдэх хүмүүс байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Мөн гомдоосон бол уучлаарай ккк.

Updates on me:

За сүүлд бичлэг хийснээсээ хойш All About Eve(1950), Love Actually (2003) хоёрыг үзсэн юм байна. Эхний кино бол үнэхэээээр гоё кино байна лээ. Дээр үеийн кино гэхэд найруулга этр бол ярих юмгүй сайн санагдсан, бас л миний хамгийн дуртай кинонуудын тоонд орсон доо. Love Actually-г 2009 оны сүүлийн кино бас 2010 оны анхны кино болгож Рбээлтэйгээ хамт үзсэн. Үйл явдлуудыг нь мартчихсан байсныг ч хэлэх үү ёстой инээсээр байгаад таарсан. Хөөрхөн кино шүү ккк, одоо жил болгон уламжлал болгон үзэх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр "The Family Stone" үзнэ гэж төлөвлөсөн.

Номны хувьд яг одоогоор Достоевскигийн "Crime and Punishment" номыг уншиж байгаа, Расколниковын дүр их таалагдсан..уншиж дуусчихаад дэлгэрэнгүй бичнэ ээ. Одоо талдаа ч ороогүй байна өө.

За дууны хувьд гэвэл ойрд шинэ юм ер татаагүй байгаа, угаасаа шинээр юм татах жоохон дургүй ккк. Тэгж байгаад шинэ бичлэг хийнэ ээ. Одоогоор энэ дээрх дууг их сонсож байгөө "Why do you build me up???

Дахин шинэ жилиййн мэнддд, and 2010 pleeeaseee be awesome!!!

A pretty pleaase with a cherry on top... :P

Monday 28 December 2009

Fooz Me :D

Хэд хоногийн өмнө явж байгаад нэг ийм саит олсын. Өөртэйгөө төстэй болгож чадвал сонирхолтой л юм байна лээ хэхэ даанч жоохон хэцүү санагдсан шүү. Миний хамар ямар хэлбэртэй билээ гээд л.... :P ...Төстэй байна уу гээд найзаасаа асуусан чинь "би харах юм бол шууд чамайг гэж харах л юм байна" гэж хэлсэн хаха хальт төстэй л юм шиг байна. Ороод өөрсдийгөө хийгээд үзээрэй. :D

Бас Ази нүд ер нь цөөхөн байх шиг байсан шүү...Идэх юманд дуртайм болохоороо хот дог бариулцын хаха бас өөрийгөө хамаагүй царайлаг болгоод хийчиж ээ. XP



Friday 25 December 2009

Update + миний шинэ хобби...

Христмас дуусж одоо шинэ жилийн баяр маань ойртоод л байна ккк. Сая хоёр хоног зугаалгаар явж сайхан цэвэр агаар амьсгалсаар ирэв, өчигдөр гоё Христмас үдэшлэгт очсон хаха амьдрал сайхан байна өө. Бусад хүмүүсийнх бас ийм байгаа гэж найдъя. :D Бас удахгүй Монгол явчих гээл гоё байна аа гэж, өдөр шөнөгүй зүүдлэх нь байна...

Сүүлийн хэдэн хоног юу юу амжуулснаа бичдиймуу гэж бодлоо...

Ойрд их сонсож байгаа дуугаа хийчихье. The Beatles - Come Together (mp3 download)

За киноны хувьд бол "Citizen Kane" гэж 1941 оны их гоё кино үзсээн.

Гол дурд нь Орсон тоглосон байсан, бас давхар найруулсан гэсэн. Маш их таалагдсан шүү. Миний дуртай кинонуудын жагсаалд яалт ч үгүй орсон. Тийм дээр үеийн кино хэрнээ найруулга, зураглал этр бол эрхий хуруугаа гозойлгохоор л байлээ :D Киноны зохиол нь хүний шунал дээр төвлөрсөн юм боловуу даа. Хүсэж байсан бүх юмаа олж аваад, сүүлд нь бүгдийг нь алддаг залуугийн тухай. Сонингийн газрын магнат байсан William Randolph Hearst мөн Орсоны өөрийнх нь амьдралаас сэдэвлэж хийсэн гэж байсан. Charles Foster Kane гэх залуугийн амьдралыг өгүүлж буй юм...гэвч өөрийнх нь нүдээр биш бусдын нүдээр харуулсан нь их таалагдсан. Анхандаа шударга, үнэнээр эхэлсэн түүний амьдрал сүүлдээ мөнгө, бас хүчний төлөө болон хувирч тэр өөрийгөө ч алдаж эргэн тойрныхоо хүмүүсийг ч үргээдэг.

Одоохондоо өөр кино үзэж амжаагүй л байна хэхэ, аан автобусан дотор нээрээ Солонгос кино үзүүлээд байсан. Нэг нь "36тай өвөө" гэж орчуулсан байлуу, тэрийг үзсээн, онц санагдаагүй. Харин тэр "Миний найз охины хоёр нүүр" хөөрхөн кино байна лээ ккк.

Зугаалгаар явахдаа бас ном авч явсан. "Робинзон Крузо" -г уржигдар л дуусгах шив дээ. Бас л таалагдсан. Ялангуяа гол хавиар их гоё ном байна гэж бодож байсан, гэхдээ сүүл рүүгээ нээх сонин болоод явчих шиг болсон. Төгсгөл нь надад нэг их таалагдаагүй. 5аас 4 оноо өгчихүү хэхэ. Би одоо нэг л их шүүмж бичсэн хүн хаха нэг ном уншихаараа Асуулт дээр ч бичээд, Goodreads.com дээр ч бичээд л би хоббин дээрээ шүүмжлэх гэж нэмдиймуу яадын. Нэг л их мундаг хүн шиг...ццц...за одоо ингээд төрцөн хойно яахав дээ :P үргэлжүүлье...Энэ номноос Христийн шашны талаар нилээн их юм ойлгож авсан бас таалагдсан. Бас таалагдаагүй ч зөндөө их юм байсаан, гэхдээ ном киноны баатрууд хүн болгонд таалагдаж байж тэр ном сайхан ном болчино гэж байхгүй шүү дээ, Гүүдрийдс дээр шүүмжүүд уншихаар их сонин сонин бичсэн байхын. Эйшш, дахиад л шүүмжлээд унав...буцаад...Робинзоны гэнэт гэнэт юмыг ухаарч, тусган аваад байсан нь номны хамгийн гоё хэсэг байсым боловуу...хэдэн жил арал дээр ганцаараа амьдрах нь түүнийг тийм зэрлэг этр болгохоосоо илүү харин ч анх ирсэн байдлаас нь авраад явуулах шиг болсон. Гэхдээ зарим нэг хэсэг дээр хэт шашин шүтлэг талдаа орчих гээд байсан нь... :| ..

Sunday 20 December 2009

Кино..

Ойрд кино үзэхийг ёстой үзүүлж байгаа. Дээрээс нь бас ном уншаад байгаа болохоор үзсэн кинонуудынхаа талаар юм бичих зав олдохгүйнээ ккк юу ч гэсэн жагсааж бичээд дүнгээ өгчихье.  :D . Бүгд миний бодлоор ш дээ. Өөрсдийнхөө сэтгэгдлийг бас үлдээхээ мартав аа. 

За эхлэе. Бүгд яг сүүлийн хоёр, гурван хоногт л үзсэн кинонууд байгаа. The Prestige-д тусдаа шүүмж бичсэн учраас энэ жагсаалтанд хамруулсангүй.

Cool Hand Luke (1967) 
Миний хамгийн дуртай кинонуудын нэг. Хобби царайлаад дахиж үзсээн. :D 10 онооноос 9.5 шүү дээ.

Swing Vote (2008) 
Хөөрхөн сэтгэсэн кино байна лээ, бас дундуур нь хальт уйлуулаад авдаг ккк гэхдээ дахиж үзэхээргүй. 10аас 6 юмуудаа.

The Illusionist (2006)
Энэ кино бас таалагдсан гэхдээ миний бодлоор тийм ч сайн болж чадаагүй юм шиг санагдсаан. Энэнээс хамаагүй гоё болж болох байсан ч юм шиг нэг тийм сонин "урам хугаралт" мэдрэгдсэн хэхэ. Аль эсвэл өмнө нь хальт үзээд юу болдгийг нь мэдэж байсан болохоор тэгж санагдсан юм боловуу? Magician, illusionist-уудтай кинонууд ойрд сонирхол татаад байгаа. Түүж үзнэ ээ. 10аас 7г.

Following (1998)
Энэ их эвгүй кино байсаан гэж. Нээрээ л хүний privacy-н үнэ цэнийг мэдрүүлдэг юм байна лээ. Memento-г найруулсан Christopher Nolan-ы кинонуудыг ойрд их сонирхож байгаа. 10 онооноос 8.5.

Lock, Stock and Two Smoking Barrels (1998)
Асуулт дээр Ерөөлт989 гишүүний зөвлөснөөр үзсэн. Татаадаг кино байна лээ. Бас яг дуртай дуртай жүжигчид тоглосон байсан. Дахиж үзмээр санагдаж байна шүү. "British dry humor" гэж энийг л хэлэх байх. :D . 10/8.5.

Thursday 17 December 2009

Pomplamoose ~ Always in the Season



The Runaways (movie trailer)




Kristen Stewart, Dakota Fanning нарын тоглосон "The Runaways" киноны трэйлэр өчигдөр дебют хийжээ. Joan Jett-н дүрд Холливудаас тоглох жүжигчин гэвэл Кристенээс өөр хэн байхав дээ ккк, Дакота ч бас сайн хувирсан байна лээ. 


The Prestige (2006) Review



Шалгалт дууссан биш шууд л хоёр гурван кино дарааллуулаад үзчихлээ хэхэ. Энэ кино үнэхээр их таалагдлаа. Жүжигчдийн бүрэлдэхүүн, зохиол, найруулга гээд л гоё хийсэн кино байна лээ. 

Ялангуяа хөндсөн сэдвүүд нь таалагдсан: obsession, jealousy, sacrifice...Монголоор бол авталт донтолт, атаархал, золиос юмуу даа. :] Ямар ч байсан үзэх хэрэгтэй кино юм шиг санагдсан, бас ийм орой үзсэндээ харамсжийн кк. 

Товч агуулга бичье гэвэл споил хийчих гээд байдаг. Хоёр илбэчингийн хооронд өрнөдөг дайныг харуулсан кино гэхүү дээ. Гол дүрүүдэд Hugh Jackman (X-men, Australia), Christian Bale (Dark Knight, Public Enemies), Scarlett Johansson (Matchpoint, He's just not that into u), Michael Caine (Alfie, Dark Knight), мөн David Bowie (:D) нар тоглосон бөгөөд уг киног миний хүндэлдэг найруулагчдын нэг болох Christopher Nolan (Memento, Following, The Dark Knight, The Prestige) найруулжээ.

Ёстой л "сандалны ирмэг" дээр чинь тогтоодог кино байлээ дээ кк.  Оноо: 100/85.

Үзсэн бол сэтгэгдлээ үлдээхээ мартав аа (:D).


Энэ кинон дээр гардаг хамгийн их таалагдсан үгс (spoilers):
"You two deserve each other."
"I lied. He said it was agony."
"I don't care about my wife, I care about his secrets!!"

+ бас Scarlett-н дүр үнэхээр таалагдсан. Ухаалаг эмэгтэй л гэе даа ккк. Зарим хүмүүст таалагдаагүй байж болох л юм. :P Бас өмнө нь David Bowie-н талаар бичлэг хийж байснаа сануулан энд линкийг тавьлаа.

Wednesday 16 December 2009

Lou Barlow ~ Goodnight Unknown


Lou Barlow-н хоёр дахь цомог саяхан гарсан бөлгөө. 

Надад бол Dinosar Jr. -н шинэ цомгоос илүү Lou Barlow-н энэ цомог таалагдсан. :D

Энэ оны 10 сарын эхээр гарсан цомог байх. Хөөрхөн болсон байна лээ. Дуунууд нь бас хоорондоо их төстэй санагдсан. Эхний цомгийг нь сонсож амжаагүй яваа хэхэ тэгж байгаад зав гарахаар татаж сонсонооо.  :P

Цомогт багтсан дуунууд:

1."Sharing"
2."Goodnight Unknown"
3."Too Much Freedom"
4."Faith In Your Heartbeat"
5."The One I Call"
6."The Right"
7."Gravitate"
8."I'm Thinking ..."
9."One Machine, One Long Fight"
10."Praise"
11."Take Advantage"
12."Modesty"
13."Don't Apologize"
14."One Note Tone"


Lou Barlow ~ Goodnight Unknown (татах)



The Black and White Years ~ Two Reservoirs


За бас нэгэн дуртай хамтлагийн маань шинэ клип гарсан байна. :D. Бас дууг нь татахаар тавьсан шүү. Сонирхоод үзээрэй. Гоё клип болсон байна лээ.



The Black and White Years ~ Two Reservoirs (mp3аар татах)


Энэ хамлагтай холбоотой миний өмнөх бичлэгүүд:

~Шалгалтын өмнөх өдөр...
~The Black and White Years ~ My broken hand
~The Black and White Years ~ Power to change

Sunday 13 December 2009

Шалгалтын өмнөх өдөр...


Ойрд ёстой үр бүтээлтэй юм ганцыг ч хийсэнгүй ээ гэж. Маргаашнаас шалгалт эхлэх гээд байхад л хөгжим сонсоод өрөөгөөр нэг баахан далчиганаж гүйлээ. Энэ улирал нээрээ бүтэхгүй бололтой...  :( ...

Шалгалт ойртохоор уламжлалт ёсоор буддаг шигээ хумсаа улаанаар будлаа...будаагүй нилээн удчихаж, гаранд дасаж өгөхгүй хэхэ. Улаан өнгө өөртөө итгэх итгэлийг илтгэдэг гэж уншсанаасаа хойш л шалгалт болонгуут л аль болох улаан юм өргөн хэрэглэдэг болсон. Яагаад ч юм арай л өөртөө итгэлтэй болгож өгдөг юм шиг санагддаг гэхиймуудаа.

Хүмүүсийн шалгалт болгоныхөө өмнө юу хийдэг, яаж бэлддэг хачирхалтай зүйлүүдийг мэдмээр санагдчихлаа. Энийг уншсан бол заавал доор бичээрэй.  :D

Манай нэг найз лав заавал ч үгүй шалгалтны өмнө дор хаяж 10 цаг унтах хэрэгтэй гэж үздэг хэхэ, өөр бас шалгалт болгоныхоо өмнө сургуулийн гуанз орж пирожки авч иддэг байсан найз бий. Киноноос хараад байхад ч бас, шалгалтын үеэр нэг хайртай трусикнээсээ салдаггүй ч юмуу, аль эсвэл "аз авчирдаг оймсоо" углан гардаг ч юмуу, тийм юмнууд их байдаг юм шиг байгаамаа. 

P.S. Нэг ийм дуу хийчихлээ...өмнө нь тавьж байсан дуу байгаа. Ойрын үед их сонсоод байгаа болохоор тавьчихлаа, бас нэр нь гоё :D Татахыг хүсэж байвал энд дараад ороод хараарай.

Friday 11 December 2009

The Black Ryder ~ Sweet Come Down


Хэсүүчилж байгаад ийм нэгэн клип оллоо. Гоё чихэнд чимэгтэй дуу байна. Тэр хүүхний гутал бас их таалагдлаа хаха. :D 



The Black Ryder ~ Sweet Come Down (mp3аар татах)

Tuesday 8 December 2009

Eddie Japan ~ The Power of Negative Thinking


За нэг гоё дуу оруулчихъя. :D


Eddie Japan ~ The Power of Negative Thinking [татах]


Кино хобби гэсс... :] |№1|

За өнөөдрөөс хамгийн дуртай, хайртай кинонуудаа танилцуулъя гэж бодлоо, миний л блог юм чинь тэй? :D

Ямар ч дараалалгүй шүү. Шүүмж этр бичих зав гарахгүй юм шиг байна, харин дараанаас нэг нэгээр нь бичиж магадгүй ээ. Бас бүгдийг нь бичиж чадсангүй, яагаад гэхээр сайн санадаггүй ээ, толгойд шууд орж ирж байгаа хэд бол энд байна. Нөгөөдүүлийг нь санахаараа оруулна аа. :D Enjoy. Үзсэн бол сэтгэгдлээ бичихээ мартвааа.

  • 12 Angry Men (1957)



  • 12 (2007)



  • Eternal Sunshine of the Spotless Mind



  • Unforgiven



  • The Lives of Others (2006)

  • City of God (2002)



  • Schindler's List (1993)



  • Persepolis (2007)



  • Du Levande [You, the living] (2007)



  • Memento (2001)



Monday 7 December 2009

Күүүүл гэж энэ байх. :D


Зураач: René Magritte

Орчуулга:  Ceci n'est pas une pipe >> This is not a pipe >> Энэ бол гаанс биш.

Дээрх зураг алдарт зураач Magritte-ийн "The Treachery of Images" буюу "Дүр зургийн мэх" цуглуулганд багтсан бүтээл мөн бөлгөө.

Treachery гэдэг үгийг орчуулах гэж бөөн юм боллоо. Толь бичгэн дээр "урвалт" гэж байхын. Тэр нь ч зөв, гэхдээ яг энд бол "хууран мэхлэлт" гэсэн орчуулга илүү тохирох юм шиг санагдав. Доор юу гэж бодож байгаагаа бичээрэй. 

Тайлбар: "Энэ бол гаанс биш, харин гаансны зураг буюу дүр юм."  :D

P.S. Зургийг томоор харахыг хүсэж байвал дээрээс нь дараарай. 

Sunday 6 December 2009

Nick Drake ~ Pink Moon (1971)


Nick Drake ~ Pink Moon (1971)

Уучлаарай ойрд шинэ дуу, цомог орохгүй байх шүү. Ойрдоо их зав муутай байгаа. Ямар ч байсан өөрийн хамгийн дуртай цомгуудын нэг болох Pink Moon цомгийг хүргэж байна аа.

Үнэхээр гоё цомог. Өөр хэлэх үг олдохгүй нь. :D

Сонсоод үзээрэй. Энэ дуунуудыг гитар дээр дарж суръя гэж бодож байгаа хаха, хэр удах болдоо. Зав гарж эхлэхээр л давтаж эхлэхээс...

Инфо: 

"Pink Moon" – 2:06
"Place to Be" – 2:43
"Road" – 2:02
"Which Will" – 2:58
"Horn" – 1:23
"Things Behind the Sun" – 3:57
"Know" – 2:26
"Parasite" – 3:36
"Free Ride" – 3:06
"Harvest Breed" – 1:37
"From the Morning" – 2:30


Nick Drake ~ Pink Moon (сингл) [ТАТАХ]


Nick Drake ~ Pink Moon (цомог бүтнээрээ) [ТАТАХ]

Oh, no!


За баларсы шүү :D.

Саяхнаас энэ блогтоо зөвхөн дуу хөгжимөөс гадна өөр юмнууд бичиж байя гэж бодлоо. Үзсэн киноныхаа талаар, уншсан номныхоо талаар, бас өөрийн бодол санаа гээд л цаашаа зөндөө олон уйтгартай зүйлсээр дүүрэх боллоо. :P Ингэснээр постууд арай л ихсэх байх. 

Уучлаарай, кккк миний уйтгартай постуудыг шууд алгасаж байж болно шүү. Тийм ч учраас блогынхоо лэйаүтыг ийм болгосон юм. 

Ойлгосонд тээнк юүү. 

Thursday 3 December 2009

Sliimy ~ Womanizer


Нэг ийм клип оллоо. :D. Их хэцүү хийгдсэн клип байна.

Бас дуу нь татахаар олддог л юм байна.

Sliimy ~ Womanizer |Britney Spears cover| (download here)

New Moon (2009) Review

За өчигдөр ёстой үзье гэж бодож байсан киногоо үзчихлээ. Сүртэй сэтгэл хөдлөхгүй байна гээл томроод яваад байсан чинь яг кино эхлэх гэж байхад арай хийж л чимээгүй суулаашд ккк, орлиж чарлачих гээд бөөн юм болсон.

Муу болсон гэдгийг нь зөндөө сонссон бас таамаглаж байсан ч яаж ч бодсон хүн найддаг юм байна лээ. Бас л урам хугалаад амжсан даа. Түрүү жилийн Тваилаит хажууд нь хамаагүй дээр болсон байсан. Нэг л сонин хурдан темптэй хэрнээ зарим үедээ хэт удаан өрнөлтэй. Зохиолоос нь ангид гэж авч үзээд ингэж дүгнэж байгаа шүү. Зүгээр л нэг кино гэдэг талаас нь.

Зохиол кино хоёр нь харьцуулашгүй болсон санагдсан. Яг гол гол санаануудыг нь кино нь нэг л гоё илэрхийлж чадахгүй байна аа. Утгыг нь алдагдуулахаар их юм өөрчилсөн. Зарим хэсэг дээр нь уур ч хүрэх шиг, зарим дээр нь инээд ч хүрэх шиг. За за улам нуршаад яахав, би энэ кинонд 10 онооноос 4 оноо өглөө. Зөвхөн миний бодол шүү.  :D

Гэхдээ ганц гоё юм нь ёстой зөндөө их инээж авсан даа. Жэйкобыг дэлгэцэн дээр гарах болгонд л инээгээд байсан. Хүмүүс уйлах ёстой хэсгүүд дээр хүртэл инээгээд хэхэ, сэтгэл бол хөдөлгөж чадсаан. Бас Волтуригийн гурав их таалагдсан. Хамгийн гайгүй жүжиглэлтэй нь Белла, Викториа, Херри, Маик, Жессика нарын дүрд тоглосон хүмүүс байсан. 

Thursday 26 November 2009

Үсэрцгээээе...дэвхцэцгээээе...

Хөгжмөө эцэс хүртэл нь чангалцгаааа!!!

Arctic Monkeys ~ Sketchhead (download here)

Fool's Gold ~ Surprise Hotel



Уучлаарай жаахан оройтуулчлаа хэхэ саяны 9 сард гарсан клип юм байгаан.

100 Monkeys шинэ клип "Sleeping Giants"

Ойрд юм бичихгүй байгааг минь уучлаарай хэхэ энэ блог бүр мартагдсан байх шиг байна. Ойрд хямраад байгаа, удахгүй оруулж эхлэнээ. :D 

Tuesday 17 November 2009

The Beatings ~ Bad Feeling

Би нөгөө олохгүй байсан дуугаа олчихлооо. Сонсоод үзээрэй. 

The Beatings ~ Bad Feeling (download here)

Monday 16 November 2009

Heath Ledger- 2 клип

Энэ удаад хайртай жүжигчнийхээ найруулсан хоёр видео клипийг танилцуулъя. Өнгөрсөн найман сард Modest Mouse хамтлаг Heath Ledger-ийн найруулснаар "King Rat" дууныхаа клипийг олонд танилцуулжээ. Үүн дээр нэмээд саяхан Ledger-ийн багын найз болох Forster-Jones нэртэй реппер залуу талийгаач найзынхаа найруулсан бас нэгэн клипийг гаргасан байна. Доороос сонирхон үзнэ үү. 


Modest Mouse ~ Rat King (download mp3 here)

No Fixed Abode ~ Cause n Effect (download mp3 here)

Энэ долооо хоногт...

Thursday 12 November 2009

Wednesday 11 November 2009

Tuesday 10 November 2009

Ramona Falls ~ Intuit

За Меномена хамтлагийн нэгэн гишүүн болох Брент Нопийн байгуулсан Рамона Фаллс хэмээх проектийн энэ 8 сард гаргасан цомгийг танилцуулъя. Миний хувьд хөөрхөн, чихэнд чимэгтэй цомог болсон байна лээ. Би сүүлийн үед "I say fever" дууг нь их сонсож байгаа. Нэг сонирхоод үзээрэй. Кк миний хэлдэгээр сонсчихсон бол сэтгэгдлээ бичээд сонсож амжаагүй яваа бол сонсож үзээд сэтгэгдлээ бичээрэй. =D

Ramona Falls ~ Russia (татах)

Ramona Falls ~ I say Fever (татах)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

"I say Fever"-н клипийг доор тавьсан шүү. Сонирхоорой. Миний амьдралдаа үзэж байсан хамгийн сонирхолтой бас сэтгэл хөдөлгөсөн клип байх.

 

Saturday 7 November 2009

Марк Бернес - 3 дуу

За ойрд их сонсож байгаа агаагийнхаа дууг тавьчихъя. Үнэхээр агуу дуучин. Марк Бернес ах маань еврэй гаралтай совиет хүн байсан бөлгөө. Та бүхний магадгүй сайн мэдэх мөн агуу бүтээлүүд болох "Журавли", "Темная ночь", "Шаланды" гэх дуунуудыг дуулсан хүн мөнөөс мөн |:D|. Уул нь жүжигчин хүн ч хүмүүс дуучин гэдгээр нь илүү сайн мэддэг байх.

Дэлхийн хоёр дугаар дайнтай холбоотой дуунууд дуулдаг байснаас миний хувьд хамгийн дурдууштай нь "Журавли" байх. Тэрээр нас барахынхаа өмнөхөн энэ дууг бичсэн бөгөөд түүнийг дурсан оршуулган дээр нь энэ дууг тавьж байсан гэдэг.

Марк Бернес - Журавли (татах)

Марк Бернес - Темная ночь (татах)

Марк Бернес - Я люблю тебя жизнь (татах)

"Дайнаас гардаг ганц сайхан зүйл бол сэтгэл уйлуулсан дуус юм."

Энэ долоо хоногт....

Энэ ертөнц дээрх өдөр бүр гайхамшигтай. ^^

Louis Armstrong ~ What a wonderful world (download)

Шөнийн Галт Тэрэг

Хүсэлтээр (weasel) "Шөнийн галт тэрэг" хамтлагийнхаа хэдэн дууг татахаар толилуулж байна. Блогийн нүүр хуудсан дээр "Зөөлөн" дууг нь тавьсан байгааг зарим хүмүүс анзаарсан гэж найдаж байгааа шүү. :D Үнэхээр гоё хамтлаг шүү. Удахгүй сайхан шинэ цомог гаргахгүй юм байхдаа. Мэдэж байгаа юм байвал доор бичиж тус болоороййй. Шинэ дууг нь одоо хүртэл сонсож амжаагүй л байна. 

Ямар ч байсан "Цэнхэр шувуу" цомгийг нь бүтнээр нь бас зарим нэг дэл сул дуунуудаас нь тавьсан шүү. :D ENJOY!

Шөнийн галт тэрэг - Хайр шивнэсэн Улаанбаатар (татах)

Шөнийн галт тэрэг - Калифорникэйшён ковер (татах)

Шөнийн галт тэрэг - 37 он (татах)


Шөнийн галт тэрэг - Цахлай (татах)  

Цэнхэр шувуу цомгоос Зөөлөн дуу (татах)

Цэнхэр шувуу цомгийг бүтнээр нь татах бол энд дараарай.

P.S. Энэ цомгийг гараад нилээн удсан болохоор нь татахаар тавьчихлаа.  Одоо худалдаж авъя гэсэн ч бараг олдохгүй байлгүй дээ. Хуучныг л аввал юу юм гэхээс...

Saturday 31 October 2009

The Beatings ~ The Late Season Kids

Энэ 9 сарын 15нд бас миний дуртай хамтлагуудын нэг болох The Beatings хамтлаг шинэ цомогоо гаргасан бөлгөө. Урам хугалааагүй шүүү :D, сонсоод л баймаар болсон байна лээ. Энэ цомгийн хажуугаар би энэхүү хамтлагийн өмнөх цомгуудаас хамгийн гоё дууг бас хүргэе гэж бодлоо. Сонсож амжаагүй байгаа бол сонсож үзээд сэтгэгдлээ бичээрэй. Сонсчихсон бол бас сэтгэгдлээ үлдээгэрээй. XP. 

Миний дуунуудыг репорт хийгээд байгаа учир би бас л энэ удаад фаилын нэрийг сольж тавьсан байгаа. Тэглээ гээд нэмэр болдог ч юмуу гү ч юмуу...

Юу вээ? Тэр тавья гэж бодож байсан дуугаа фаилууд дундаасаа олдоггүй ээ. Татах гэсэн чинь бас байхгүй...Цэвэрлэгээг сайн хийсэн байна шүү. Заза ЮүТүб дээрх бичлэгээс нь өөр юм олсонгүй...байгаа бол надад өгч тус болоорой :D нэр нь The Beatings ~ Bad Feelling шүү.

Ямар ч байсан шинэ цомгоос нь:

The Beatings ~ Nothing Ventured, Nothing Gained (download)

Цомгийг бүтнээр нь татаж авах бол энд дарна уу.

The Beatings ~ Bad Feelingий клипийг доор:

Friday 23 October 2009

Pomplamoose

Энэ хамтлагийг танилцуулах гэж байгаадаа маш баяртай байнааа. :P. Би хоёр байна уу гурван долоо хоногийн өмнө YouTubeээр хэсэж явж байгаад олсон хамтлаг байгаа юм. Хоёр хүнээс бүрдсэн тус хамтлаг нь 2008 оноос хойш уран бүтээл туурвиж эхлэжээ. Jack Conte, Nataly Dawn хэмээх гишүүдээс бүрдсэн Pomplamoose хамтлаг дуу бичихээс гадна бусад уран бүтээлчдын дуунуудыг cover-лэж YouTube дээр тавьдгаараа нэртэй. 

Cover дуунуудынхаа аяыг өөрсдөө шинэчлэж шинэ содон өнгө нэмдгээс гадна гоцлол дуучин Natalyгийн маань хоолой  өөрөө маш өвөрмөц юм. Сонирхож үзээрэй. YouTube дээрх бичлэгүүдийг нь үзвэл бүр ч илүү сонирхолтой. :D. Видео клипүүдээ үнэхээр сонирхолтой хийдэг. Авъяас гэж энийг л хэлэх байх. :P.

Pomplamoose ~ La Vien Rose cover (download)

Pomplamoose ~ Mrs. Robinson cover (download)

Pomplamoose ~ Mister Sandman cover (download)

Pomplamoose ~ Single Ladies cover (download)

Wednesday 21 October 2009

Бараг л шинэ цомог :P

За блогдоо анх удаа шинэ уран бүтээл хийх гэж байна. Шив шинэ биш ч гэсэн сүүлийн хоёр сарын дотор гарсан цомгууд байгаа. Сонирхоод үзээрэй. Үнэхээр сэтгэлд хүрж чадсан уран бүтээлүүд байгаа. 

The xx - xx (August 17, 2009)

The xx хамтлагийн дебют альбом болох хх альбомыг татахаар хүргэж байна. Мөн энэхүү хамтлагийн уран бүтээлүүдээс сонсож амжаагүй байгаа бол "Crystallized" дууг нь тусад нь сонсохоор тавьчихъя.

The xx ~ Crystallized (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Pearl Jam -Backspacer (September 20, 2009)

Pearl Jam хамтлагийн маань 9 дэх цомог бөгөөд миний бодлоор үнэхээр сайн цомог болж чадсан. Яг миний сонсдог урсгал биш ч гэсэн яагаад ч юм их таалагдсан. Алтернатив рок сонирхдог бол нэг сонсоод үзээрэй. Цомогт багтсан арван дууны нэг болох "The Fixer" дууг сонсохоор тавьлаа.  

Pearl Jam ~ The Fixer (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Kings of Convenience ~ Declaration of Dependence (September 24, 2009)

Бас л миний хайртай хамтлагуудын нэг болох Kings of Convenience хамтлагийн маань гурав дахь цомог түрүү сард нетээр цацагдлаа. Үнэхээр гайхалтай цомог болж чадсан байна лээ. Цомгийг чимсэн дуунуудын нэг болох Mrs. Cold дууг сонсохоор доор тавив. Одоо сонсоогүй хүн бараг цөөхөн байгаа байх. Сонссон, бас байгаа бол энэ цомгуудыг доор магтан дуулцгаая. :D P.S. Энэ цомгийн нэр нь маш их таалагдсан.

Kings of Convenience ~ Mrs. Cold (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Энэ цомгуудын татах линк устсан байвал надад мэдэгдээрэй, би засаад өгнө. 

Tuesday 20 October 2009

Nancy Sinatra ~ 3 дуу

Бас л миний хайртай дуучдын нэг. :D. Алдарт Франк Синатрагийн охин бөгөөд "These Boots were made for walkin'" дуугаараа дэлхийд анх алдарт гарсан. Тэрнээс өмнө түүнийг мэддэг цөөхөн хэдэн хүн л байдаг байжээ.

Одоо бол түүнийг мэддэггүй юм гэхэд овгийг нь юмуу энэ тэнд явж байхдаа дууг нь сонсоогүй хүн байхгүй гэдэгт итгэлтэй байгаа шүү. "The Essentials" цуглуулгаас түүний хэд хэдэн дуу татхаар тавьлаа.

Nancy Sinatra ~ These Boots were made for Walkin'

Nancy Sinatra ~ Bang Bang (Kill Bill O.S.T.)

Nancy Sinatra ~ Something Stupid (ft. Frank Sinatra)

Sunday 11 October 2009

Lou Reed ~ 3 дуу + 1 BONUS

За бас нэг хайртай дуучныхаа дуунуудаас тавья. Хүмүүс сайн мэддэг юм байналээ. Би саяхан гарсан "Adventureland" кинонаас анх мэдэж авч дуртай болж байсан. :D Мэдэхгүй хаагуур явж байсан юм болоо л гэж бодсон шүү. 

Дээр дурдсан киноны соүндтрекд багтсан "Satellite of Love" дууны хажуугаар өөр 2 дуу татахаар тавьлаа. Заавал сонсох дуучдын нэг гэж бодож байна. +Францын тэргүүн хатагтай буюу дуучин Карла Брүнитэй хамтран дуулсан дууг нь бас хүргэе. Үнэхээр гоё дуу шүү. 

Lou Reed ~ Satellite of Love (download)

Lou Reed ~ Perfect Day (download)

Lou Reed ~ Walk on the Wild Side (download)

+ Lou Reed ft. Carla Bruni ~ Those Dancing Days are Gone (download)

Tuesday 29 September 2009

Born Ruffians ~ 4 дуу

Энэхүү хамтлагийн 2008 оны цомог болох "Red, Yellow & Blue" цомгоос нь нийт 4 дуу татахаар тавьлаа. Надад хамгийн их таалагдаж байгаа нь "I need a life." :D

Сонирхоод үзээрэй. Маш содон дугаралт, стильтэй юм шиг санагддаг. 

Description (wikipedia): Born Ruffians are a Canadian indie rock band, originally from a small town in Ontario.

Born Ruffians ~ I need a life (download/listen)

Born Ruffians ~ Barnacle Goose (download/listen)

Born Ruffians ~ Red elephant (download/listen)

Born Ruffians ~ Hummingbird (download/listen)

Saturday 26 September 2009

Fionn Regan ~ 2 дуу

Fionn Regan хэмээх дуучны 2 дууг нь толилуулъя. Анхааруулахад бас л шинэ дуу биш шүү. :D. Их гоё хоолойтой залуу шүү. Намуухаан. Толгой өвдсөн үед сонсохоор гоё юм байна лээ. Сонирхоод үзээрэй. 

Анхных нь цомог болох The End of History цомгоос нь "Be good or be gone" дууг татахаар тавьлаа. Бас Hotel Room цомгоос нь "Old folks" дууг хүргэж байнаа.

Fionn Regan ~ Be good or be gone (download/listen)

Fionn Regan ~ Old folks (download/listen)

Friday 25 September 2009

She & Him ~ You really got a hold on me

Шинэ дуу биш ч гэсэн сүүлийн үед их сонсож байгаа учраас тавихаар шийдлээ. Бас сонирхуулаад шинэ ковер дуунаас нь нэгийг нь тавьчихъя. 

2010 онд Volume Two цомог нь гарах төлөвлөгөөтэй байгаа.  :D

Can't wait.

She & Him ~ You really got a hold on me (download/listen)

She & Him ~Please, please, please let me get what I want (download/listen)

Tuesday 22 September 2009

Van Morrison ~ 2 дуу

За энэ удаад хайртай дуучныхаа хоёр дууг хийе гэж бодлоо. "Ain't No Sunshine" ийг бол хүн болгон сонсож байсан гэдэгт итгэлтэй байгаа шүү. Юу ч гэсэн фаил хэлбэрээр тавьчихъя.  :D

Van Morrison -ийн дуунуудаас надад хамгийн их таалагддаг нь "Beside you" байгаа. Гол хэсэгтээ нилээн intense болдог :D. 

Van Morrison ~ Beside You (download/listen)

Van Morrison ~ Ain't No Sunshine (download/listen)

Tuesday 8 September 2009

David Bowie

За энэ удаад алдарт Дэйвид Боүвигийн хэдэн дууг танилцуулъя. Үнэхээр гоё дуучин шүү. Үргэлж л шинэ юмыг сэтгэж байдаг Дэйвид. Аль дууг нь тавихаа бас сонгож чадахгүй байсаар нилээн хэдэн дуу оруулахаар боллоо шүү. Сонирхон сонсоно уу.

David Bowie ~ Fame 

David Bowie ~ Space Oddity  

David Bowie ft. Queen ~ Under Pressure


Monday 7 September 2009

Favorites. :]

Дэндүү олон учраас одоохондоо 10ыг хийхийг хичээе. 

1. The Beatles (Yesterday, All my loving, Let it be, etc.)

2. Cream (Sunshine of your love, Wrapping paper, Spoon, etc.)

3. Pink Floyd (Money, On the run, Brain Damage, etc.)

4. Sex Pistols (God save the Queen, Anarchy in the U.K., Pretty vacant, etc.)

5. Van Morrison (I'll be your lover, too, Ain't no sunshine, Beside you, etc.)

6. Radiohead (High and Dry, Creep, 15 step, etc.)

7. Elbow (Grounds for divorce, An audience with the Pope, On a day like this, etc.)

8. Kings of Leon (Sex on fire, Be somebody, 17, etc.)

9. David Bowie(Changes, Fame, Space Oddity, etc.)

10. She & Him (I thought I saw your face today, Why do you let me stay here, etc.)

Эндээс захиалах дуу байвал тэгж болно шүү. Залхуураад шууд линк этр тавьсангүй.

Saturday 5 September 2009

100 monkeys ~ Ugly Girl

"Тваилаит" кинонд Жасперийн дүрийг бүтээдэг Жексон Рэфбоний хамтлаг болох 100 Monkeys ийн Ugly Girl хэмээх дууг нь толилуулъя. Сонирхож байвал бусад дуунуудаас нь бас тавьж болно оо. 

Надад лав таалагдсан. Маш хурдан хэмнэлтэй, хөгжилтэй дуу. :]

100 monkeys ~ Ugly Girl (татах)

The Owls ~ Air

Бас нилээн дээрийн дуу. Анзаараагүй бол би шинэ дуу сонсдоггүй хэхэ, дандаа дээр үеийн дуу ухаж сонсдог. :D

Энэ дуу бас таалагдсаан. Гадуур алхаж байхдаа их сонсдог байсан, бас унтахынхаа өмнө гээд л ер нь хаана ч хамаагүй. Нэг л гоё зөөлхөн. 

The Owls ~ Air (татах)

Thursday 3 September 2009

Paul Simon & Art Garfunkel

Энэ хоёрын дуунууд үнэхээр их таалагдаж байгаа. Би жоохон хоцрогдож мэдэж авсан байх. Ямар ч байсан сонсоод л баймаар их гоё дугаралттай. Дуулж байгаа стиль нь The Beatles-тэй хальт төстэй юм шиг санагдсан [гэхдээ дуурайсан гэх гээгүй шүү, уг хамтлаг маань Beatles-с өмнө байгуулагдсан байгаа]. Аль дууг нь тавихаа сонгох гэж бөөн юм боллоо. Эцэст нь дөрвөн дуу тавихаар шийдэв. :]

Мань хоёр багын найзууд байсан гэнээ. Анх 50иад оны үед дуу бичиж  эхлэсэн. Гэвч хамтлагаа байгуулаад хоёр ч удаа тарж байсан юм байна.

Хамтлагийн оригинал нэр нь "Tom and Jerry" аж.

Simon & Garfunkel ~ The Sound of Silence (татах)

Simon & Garfunkel ~ Mrs. Robinson (татах)

Simon & Garfunkel ~ Crimson and Clover (татах)

Simon & Garfunkel ~ I am a Rock (татах)

Реклам зар сурталчилгаа...

Ойрд ийм юмнууд их үзэж байгаа, зарим нь хөгжилтэй харин зарим нь уйлуулам. Сонирхоод үзээрэй. Үнэхээр гоё сэтгэсэн юм шиг санагдсан.







Tuesday 1 September 2009

Фаилуудын нэрний тухайд...

Саяхнаас би энд оруулж байгаа бүх дуунуудынхаа фаилын нэрийг өөрчилдөг болсон байгаа. Энэ нь 4shared.com оос миний хэд хэдэн дууг устгасантай холбоотой шүү. Зөвшөөрөлгүй татахаар тавьж байгаа болохоор дандаа трэк 1, 2 гэж нэрлэдэг болсон байгаа.

Тийм учраас татаж авчихаад нэрийг нь өөрчлөөд байвал сүүлд нь амар байх. :D. Санасан үедээ бас дуунуудынхаа альбомны нэрийг хүртэл Darkhan_tsaazat's favorites болгож байгаа. Төвөгтэй байгаа бол уучилаарай. Мөн татаж авах гэж байсан дуу тань устгагдсан байвал надад мэдэгдэж болно шүү. Би дахиад нэрийг нь өөрчлөөд тавьчихаж байя. :]

The Bicycles ~ Luck of love

Гоё хөгжилтэй дуу. Ганцаараа байхдаа сонсох дуртай. :D Сэтгэлээ сэргээмээр үедээ сонсвол зүгээр шүү. Одооноос амар болгох гээд дууг нь сонсохоор тавьж байя гэж бодлоо. Шаардлагатай үгүйг нь чаатны боксд бичиж үлдээвэл баярлана шүү.


The Bicycles ~ Luck of love (татах)

Rod Stewart ft. Amy Belle ~ I don't wanna talk about it

Энэ дууг X factor дээр сонсноосоо хойш маш их сонсож байгаа. Гоё дуу шүү. Намуухан ая сонсмоор үедээ энийг сонсоорой. Бас үг нь амьдралд их ойрхон. :]

1975 онд анх Род энэ хувилбарыг гаргахад, чартуудаар Sex Pistols хамтлагийн  God Save the Queen ий урд гарч байсан гэнээ. o_O

Rod Stewart ft. Amy Belle ~ I don't wanna talk about it  (татах)