Saturday 28 March 2009

Spoon ~ 2 дуу

Spoon хамтлагийнхаа хоёр дууг оруулъя. Хэмнэл, хөгжмийн зэмсгийн тал дээр бол ярилтгүй. :D Бүх дууных нь хэмнэлүүд таалагддаг.

Ga Ga Ga Ga цомгоос нь "The Underdog" дууг нь мөн Gimme Fiction цомгоос нь "I Turn My Camera On" дууг нь толилуулъя.

Нилээн дуур үеийн дуунууд шүү. :P

Spoon ~ The Underdog (татах/сонсох)

Spoon ~ I Turn My Camera On (татах/сонсох)

Friday 27 March 2009

The Black Keys ~ I Got Mine

Энийг сонссон чинь яагаад ч юм дээр үеийн дуунууд санаанд орж ирлээ. Сонсонгоо гадуур алхаад явахад дажгүйм байна лээ шүү, хэхэ. Дуучны стиль, бас дууны хэмнэл таалагдав. 2008 оны Attack and Release цомгоос нь...

The Black Keys ~ I Got Mine (татах/сонсох)

Blue Foundation ~ Little by little

Энэ хамтлагийнхаа бас дахин нэг дууг хүргэе. Манарангаа сонсоход гоё юм шиг санагдлаа. Хөгжмөө эцэс дээр нь тавьж байгаад сонсоод үзээрэй. :D

2007 оны Life of a Ghost цомгоос нь толилуулж байна.

Blue Foundation ~ Little by little (татах/сонсох)

Monday 23 March 2009

Mason Proper ~ Lock and Key


Энэ дуу бас их таалагдлаа. Зөөлхөн хэрнээ хөөрхөн хэмнэлтэй. Ая нь ялангуяа сэтгэлд хүрлээ. Юу ч гэсэн сонсож үзээд, таалагдвал татаарай. Татах линкийг нь доор тавьлаа. Вокал этр бас гоё юмаа.

Oily Oxen Free цомгонд нь багтсан дуу бөгөөд энэхүү цомог нь ноднин 9 сард худалдаанд гарсан юм байна.

Mason Proper ~ Lock and Key(татах/сонсох)

Handsome Furs ~ What we had

Нөгөө яриад байсан дуугаа олчихсон шүү! Энэ хамтлагаас энэ дуу л хамгийн таалагдаад байгаа. Тэр доор хийсэн "Legal Tender" дуу нь таалагдсан хүмүүс татаж авж сонсоорой. :D

Handsome Furs ~ What We Had (татах/сонсох)

Kings of Leon ~ Only by night (2008)

Уншигчийн хүсэлтээр (garanada) Kings of Leon хамтлагийн сүүлийн цомог болох Only by Night цомгийг татахаар тавьлаа. Энэ цомгонд нь багтсан "Sex on Fire", мөн "Use Somebody" дуунууд нь чартуудад нилээдгүй амжилт үзүүлж байсан болохоор бараг хүн болгоны мэддэг хамтлаг болсон гэж бодож байна. Үнэхээр гоё цомог шүү! :D

"Revelry" дуу нь бас саяхнаас чаартад орсон байна лээ.

Kings of Leon ~ Only by Night (.rar file) (татах)

Rob Pattinson ( a.k.a Spunk Ransom) ~ 3 дуу

Хүсэлтээр (amisu) дахиад хайрынхаа хэдэн дууг хийлээ. Миний өмнө нь оруулсан 2 дуу Тваилаитийн соүндтрекд орсон болохоор хүмүүс гайгүй мэддэг байх. Харин энэ 3 дууг нь бараг сонсож байгаагүй байх гэж бодож байна. Цаадах чинь дуугаа студид бичүүлэх мөнгөгүй, зүгээр л энэ тэнд гитараа бариад явж байдаг байсан юм шиг байгаан. :D Гоё ч дуулдаг, гоё ч залуу шүү. Сонсоод үзээрэй.

Rob Pattinson ~ To Roam

Rob Pattinson ~ I Was Broken

Rob Pattinson ~ Stray Dog

Sunday 22 March 2009

Handsome Furs ~ Legal Tender

Энэ дуу их таалагдлааа. :D . Хэмнэл, вокал этр бүгд дажгүй шүү. Сонирхоод үзээрэй! Гоцлол залуугийн дуулж байгаа стиль сэтгэлд хүрэв.

Дөнгөж шинээр гарсан Face Control цомгонд нь багтсан дуу. Уул нь энэ хамтлагийн бүүр нэг гоё дуу байдиймаа, даанч хараахан олдоогүй байна. Өнөөдөртөө тавинаа. Нэрийг нь мартаж балрав. Хэхэ, юу ч гэсэн энэ дууг нь тавьлаа.

Handsome Furs ~ Legal Tender

Bishop Allen ~ Click Click Click Click

Бас нэгэн дуу хүргэе. Анх Nick and Norah's Infinite Playlist үзэж байгаад олсон хамтлаг. :D . Сонсоод үзсэн чинь байдаг л нэг хамтлаг шиг санагдлаа. Хэхэ, юу ч гэсэн сонсоод үзээрэй. Энэ дуу нь хамгийн гайгүй нь санагдав. Дажгүй шүү. Ойрд ийм акүстик гитар голлосон дуунууд таалаад байгаа.

Bishop Allen ~ Click Click Click Click

Blue Foundation ~ 2 дуу

Blue Foundation хамтлагийнхаа Life of Ghost цомгоос нь Equilibrium дууг нь хүргэе. Энэхүү хамтлаг маань анх гарч ирэхдээ електро урсгалаар гарч ирсэн бол сүүлийнхээ цомгоо поп чиглэлээр хийсэн юм байна.

Мөн анхны цомог болох Sweep of Days цомгоос нь Bonfires дууг татахаар тавьлаа. :D. Гоцлол эмэгтэй дуучных нь дуулдаг стиль, хоолой нь маш их таалагдаж байгаа.

Blue Foundation ~ Equilibrium

Blue Foundation ~ Bonfires

The Four Seasons ~ Beggin (ft. Frank Valli)


Өчигдөр The Saturdays-ийн дуулсан хувилбарыг нь тавьсан бол одоо орижиналыг нь тавьлаа. Тасархай дуу юмаа. Өмнө нь зөндөө сонсож баясаж байсан ч татаж авна гэж байгаад л мартчихдаг байж. Энэ удаад зорисондоо хүрсэн шүү. :D

Одоо хүртэл Madcon-ийн ковер хувилбарыг сонсож амжихгүй л яваад байгаашд хэхэ.

The Four Seasons ft. Frank Valli ~ Beggin'

Radiohead ~ In Rainbows (2007)

Хүсэлтээр (garanada) Radiohead сүүлийн цомог болох In Rainbows ийг татахаар тавилаа. Дотроо 2 сд байдаг болхоор саланга линктэй шүү. Их гоё цомог байгаа. Байнга сонсдог. :D

Radiohead ~ In Rainbows (cd1)

Radiohead ~ In Rainbows (cd2)

.rar фаил хэлбэрээр байгаа учир WinRaRаар задлаарай.

T.C.Y ~ Loving you


Аан энэ дууг бас хийх ёстой юм байна. Одоо шуугиулаад байгаа Солонгосын "Солирын од" буюу "Boys Before Flowers" ийн соүндтрекд орсон дуу. Бас анхааруулахад миний хийж байгаа дуунууд ихэнх нь хуучны дуу шүү.

Энэ киноны соүндтрекнээс энэ дуу хамгийн таалагдсан болохоор одоохондоо энэ дууг л тавья. :D. Нэг балай юм нь WMA фаилаар л байна.

T.C.Y ~ Loving you

Saturday 21 March 2009

Georgie James ~ More lights


Georgie James ийн дахин нэг дууг толилуулъя. Гоё дуу байна лээ. :D Энэ хамтлагийн дуунуудынх нь үг нь их таалагдаж байгаа.

Хоёр чадварлаг артист нийлэхээр нэг иймэрхүү. Урсгал: инди поп.

Georgie James ~ More lights

Fujiya & Miyagi ~ Knickerbocker


Өө, энэ дууг энд оруулахаа мартчихсан байншдээ. Энэ хамтлагийн стиль нь их таалагдаж байгаа. Өөрийн гэсэн нэг өвөрмөц хэмнэлтэй. Сонирхоод үзээрэй. Сүүлд гаргасан Lighbulbs цомог нь их гоё болсон байналэээ. Нээрээ энэ хамгийн гоё дуу нь биш шүү. Зүгээр линк нь бэлэн байсан болохоор тавьлаа. Удахгүй бусад гоё гоё дуунуудаас нь тавьнаа :D

Fujiya & Miyagi ~ Knickerbocker

Georgie James ~ Cake Parade

Их хөөрхөн дуу. Сэтгэл сэргээгээд л явчдийн. :D. Утга нь бас их гоё санагдсан. Нэг anti-war саитаар зугаалж байгаад оллоо. Бусад дуунуудыг нь татаад сонссон чинь гоё гоё дуунууд зөндөө байнөө.

The sun is up looks like a perfect day
to put our soldiers on a cake parade
we can line them up and march them down the hall
where they can play at guns
and we don't have to look at all


Georgie James ~ Cake Parade

MSTRKRFT ийн 2 дуу


Сүүлийн үед энэ хамтлагийн ремикс хийсэн дуунууд их таалагдаж байгаа. 2 Канад залуугаас бүрдсэн юм байна. Ихэнх дуунууд нь дандаа ремикслэсэн дуунууд байдаг ч орижинал дуутай цомог нь байдаг гэнээ. Нэр нь анх бичихэд их сонин санагдаж байсан бол одоо би MISTERKROFT гэж бодоод л эгшигүүдийг нь гээгээд байгаашд, хэхэ. MISTERKRAFT юм болов уу?

За ямартай ч сонирхуулъя гэж бодлоо. Сүүлийнх нь ремикс биш хамтарч хийсэн дуу байгаа.

MSTRKRFT ~ Monster Hospital (Metric remix)

MSTRKRFT ft. John Legend ~ Heartbreaker

Уг хамтлагийн яг урсгал нь electro house гэж явдаг юм байна.

Friday 20 March 2009

Three Dog Night ~ One


Миний хайртай кинонуудын нэг болох House M.D гийн соүндтрекд багтсан дуу. Дажгүй шүү. One is the loneliest number...гэээл яг үнэн.

Three Dog Night ~ One

The Saturdays ~ Beggin (cover)


2007 оны үеэр нилээн шуугиулж байсан Beggin гэх Madcon хамтлагийн дууг маань The Saturdays дахин ковер хийж дуулжээ. Үнэхээр таалагдав. Хоолой сайтай юмаа. The Saturdays ийн сүүлд гаргасан дуунууд нь таалагдахгүй байсан чинь энэ дуу маш их сэтгэлд хүрэв. Татах линкийг тавилаа.

Энэ дууг маань уул нь бол 1967 онд The Four Seasons гэхч хамтлаг анх дуулж байсан юм байна.

The Saturdays ~ Beggin

New Moon trailer

Би энийг бараг 4, 5 сарын өмнө Тваилаит ч кино театруудаар нээгдээгүй байхад олж үзэж байсийн байна. Тваилаитийн фенүүд гэж үнэхээр айхтар гарууд байдаг юм шиг байгаамаа. Надархуу, хаха. Энэ трейлер дээр Роб, Кристен хоёрын өмнө нь тоглож байсан кинонуудаас нь тохирох хэсгүүдийг нь авж байгаад дараа нь эвлүүлж этр гоё болгосон. Ийм хуурамч трэйлэрүүд өөр хар мянга байна лээ.

Хамгийн их таалагдсан нь энэ. Анхааруулахад зарим хүмүүст, хоёр дугаар номыг нь уншаагүй хүмүүст SPOILER ALERT! Гэхдээ Ню Мүнийн жинхэнэ трэйлэр бас нэг иймэрхүү л болох байх гэж таамаглаж байна. Угаасаа Тваилаитийн трэйлэр үнэн аймар SPOILERтэй хийчихсэн байсандаг. Хоёр дугаар кино нь гоё болно гэж найдацгаая.

Сонирхуулахад Ню Мүнийг Chris Weitz найруулна гэж байгаа. Өмнө нь Никол Кидман, Хю Грант зэрэг жүжигчидтэй хамтран ажиллаж Golden Compass, About a Boy зэрэг кинонууд хийж байсан юм байналээ. График зураглал этр бол лаг юм байналээ. :D

Анастасия киноны дуу


Би анх энэ дууг нилээн жоохон байхдаа сонсож байсан мөртлөө санаанаас ерөөсөө гарж өгөхгүй байсан юмаа. Эцэст нь олдог юм байж. Яг Анастасия эмээтэйгээ эвлэрээд эгшигт хайрцагны түлхүүрыг нь хамтдаа эргүүлээд хамтдаа дуулдаг хэсэг аймар гоё! Сонирхуулаад энд тавихаар шийдлээ. :D

Anastasia (soundtrack) ~ Once Upon a December.

Thursday 19 March 2009

Энэ тасаржээ - Pop & Lock dance

Үзээрэй! :D

The Black and White Years ~ Power to change


Ёох энэ хамтлаг аймар таалагдаад байнааа. Энэ дуу нь бас дажгүй гоё юм байна. Хурдан хэмнэлтэй. :D. Сонсоод үзээрэй.

The Black and White Years ~ Power to change

Нээрээ анзаарсан бол энэ линкүүд дээр дарвал зүгээр плэй дараад сонсоод дараа нь таалагдвал татаж болно шүү. Надад энэ саит тийм болохоороо таалаагдаад байдийн. Заавал эхэлж татаад дараа нь сонсохоор бол ядаргаатайшд. :D

Cream!!! 5 дуу нь


Миний хайртай хамтлагуудын нэг болох "Крим"ийн хэдэн дуу тавья даа. Үнэхээр гоё!! Надад хамгийн их таалагддаг дуунуудаа тавьлаа шүү. Энэ хамтлаг маань Их Британий 1960аад оны хит хамтлагуудын нэг бөгөөд blues, hard rock, psychedelic rock 3ыг хольж дуунуудаа хийдэг байна.

Cream ~ Sunshine of your love

Cream ~ I feel free

Cream ~ White Room

Cream ~ Wrapping paper


Cream ~ I'm so glad :D

Salvador Dali гийн 1950иад оны бичлэг

Урлагийн ертөнцийг тэр чигээр нь өөрчилсөн гэж яригддаг алдарт зураач Салвадор Далигийн "What's my line?" хэмээх телевизийн нэвтрүүлгэнд оролцож буй бичлэг. Үнэхээр таалагдлаа. :D. Энэ нэвтрүүлгийн бараг хамгийн их үзэгчдийг татаж чадсан цацалтуудын нэг.

Сонирхон үзнэ үү. :P

Нээрээ удахгүй энэ хүний амьдрал дээр тулгуурлан хийсэн кино гарах гэж байгааг мэдсэн үү? Robert Pattinson-ий тоглосон "Little Ashes" гэдэг кино. 3 сарын 27 ноор АНУ даяар нээлтээ хийнэ гэсэн шүү. Трейлерийн линкийг бас тавилаа.

"Little Ashes" official trailer

The Black and White Years ~ My broken hand


Бас дажгүй гоё дуу шүү, би нэг газар сонсчихоод олж чадахгүй байсан чинь нэг хүүхэд олж өгсийн (Eroolt989). Энэ хамтлагийн дуунууд их таалагдсан. Сонирхож байгаа нь олж сонсоорой. :D. Одоохондоо энэ дууных нь линкийг л тавья.

The Black and White Years ~ My Broken hand

Rob Pattinson-ий 2 дуу


За миний хайрын дуунууд юм байгаан :D. Ямар ч байсан өөрийн гэсэн гоё стильтэй, их өвөрмөц юм. Аль эсвэл би дурлацан болхоор тэгж сонсогдоод байгаан болов уу. Тваилаитийн соүндтрэкд найруулагчийн хүсэлтээр орсон дуунууд.

Түүний нэг ярилцлагыг нь үзсэн чинь, дуу хийх дуртай ч гэсэн мөнгө байхгүй учраас сайн хийж чадаагүй гэж байсан. Сая киноноосоо олсон мөнгөөрөө хамгийн түрүүнд студио-н хэрэглэл авсан.

Rob Pattinson ~ Never Think

Rob Pattinson ~ Let me Sign

Daniel Merriweather ft. Adele ~ Water and a Flame


Daniel Merriweather маань Adele тай нийлж шинэ дуу гаргасан байна. Love & War цомогт нь багтах дуунуудын нэг. Гүй яахав дажгүй шүү. Хоёулаа л хоолой гэж алах юм дөө. :D. Дүет маягийн дуу байншд. Сонсоод үзээрэй.

Daniel Merriweather ~ Water and a Flame (feat Adele)

Зугаалга


Лаг гоё зугаалгаар яваал гал дээр хоол хийж идээл үдээс хойш гал түлээл тэрийгээ тойрж суугааал, нэг нь гитараа гаргаж ирэээл, нэг тийм үе байдаг дааа, тийм үед ямар ямар дуу зүгээр байдаг бол. Монгол дуу гэвэл Лемонс, А-соүнд ч юм уу бас дээр нэг хүн Хонх хамтлагийн Хонхны дуу дуулсан чинь гоё санагдсан. Миний захиа бас гоё :D.

За энэ пост дээр би гадаад дуу санал болгох гэсиймаа. Мэдээж олуулаа зугаалганд явчаад Англиар дуулаад байх хэцүү л байх, гэхдээ бас акүстик гитар хөгжим сонирхдог хүмүүст (над шиг) бол их гоё гоё дуунууд шүү.

The Kooks ~ Seaside

Oasis ~ Wonderwall

Jack Johnson ~ Times Like These

Plain White T's ~ Hey There Delilah


Alan Pownall ~ Love Lockdown (acoustic cover)

За тэгээд цааш нь санал болгоорой... ;)

She & Him

Бас дуртай хамтлагуудын нэг. Та бүхний дунд Yes Man, The Hitchhiker's Guide to the Galaxy, мөн Elf гэх мэт кинонуудаараа алдарт гарсан Zooey Deschanel ийн ахлах дуучин хийдэг хамтлаг. Маш гоё дуулдаг, үнэхээр гоё хүүхэн! Анх Elf дээр дуулахыг нь сонсчихоод мэл гайхаж байж билээ. Яагаад дуучин болоогүйм бол гээд. :P

She & Him ~ I thought I saw your face today

She & Him ~ Why do you let me stay here


Одоогоор нэг л цомог гаргасан байгаа нь маш их амжилтанд хүрч чадсан. Түүнийг Elf дээр дуулсаныг нь сонссон маш олон хүмүүс түүнд дуучин болооч гэсэн санал тавьсан байна. Сая гаргасан цомог нь Volume One гэдэг нэртэй бол, тэр одоогоор Volume Two цомгынхоо ажилд орчихсон явж байгаа гэнээ.


ENJOY!!!

Ben Folds ~ You don't know me (ft. Regina)


Өнөөдөр нэг Бен Фолдс гэхч их гоё дуучин байдаг гэж сонсоод татаж аваад сонсоод үзсэн чинь аймар таалагджийнаа. Шууд миний топ дуучидын жагсаалд орлоошд. Надад ганц, хоёр дуунд нь дуртай хамтлаг, дуучид зөндөө байдаг ч гэсэн, гаргасан бүх дуунууд нь таалагддаг хамтлагууд их ховор шүү. Ямар ч байсан сонсоод үзээрэй. Би Stems and Seeds, Way to Normal гэсэн хоёр цомгийг нь татчихсан яг одоо сонсоод сууж байна.

Ben Folds ~ You Don't Know Me (feat Regina Spector)

Зохиосон аяуудаараа их нэртэй дуучин гэнээ. Би бусад хүмүүсээс их л хожимдож олж сонсож байгаа юм шиг байна. ххх. За яахав яахав.

Ямар ч байсан сонсоод үзээрэй. :D Lovin' it!