Шинэ мэдээ: Soundgarden reunited.

"Soundgarden" хамтлаг маань 12 жилийн турш салангид байсны эцэст 2010 онд буцаж нэгдэхээр шийджээ. Крис Корнелл албан ёсны мэдэгдэл хийсэн хэдий ч хамтлаг маань энэ удаад ямар чиглэлээр уран бүтээл хийх зэрэг чухал чухал мэдээллүүд одоо хүртэл нууц байгаа гэнээ. Доороос "Black Hole Sun" дууных нь клипийг үзээрэй. Би гранж-д нэг их дурлаад байдаггүй ч гэсэн хааяа сонсоход дажгүй шүү. :D
Favorite: Tom Waits!!!

Миний хайртай дуртай дуучин болох Tom Waits-н хэдэн дууг хийдэг юм билүү гэж бодлоо ккк, хүмүүс сайн мэддэг байхаа, сонсоогүй бол заавал сонсож үзээрэй. Үнэхээр гоё гоё гоё хайртай дуртай дуучин маань юм байгаан кккк. Надад бүр 20иод цомог нь байгаа. Өөрийнхөө хамгийн дуртай хэдэн дуунуудаа тавьчихъя. Сонирхоод үзээрэй. Сонссон бол сэтгэгдлээ заавал, сонсоогүй бол сонсчихоод сэтгэгдлээ заавал шүү хэхэ. Бас өөрийнхөө дуртай дуунуудыг сонирхуулаарай.
Tom Waits ~ Goin' Out West (download/listen)
Tom Waits ~ Hold On (download/listen)
Tom Waits ~ Sea of Love (download/listen)
Tom Waits ~ Alice (download/listen)
Аятайхан плэйер олдчдоггүй юм байхдаа. Одоохондоо ингээл халтуурдаад л байж байхаас хэхэ.
A Happy New Year + updates...
За бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе даа!!! Сайхан баярлацгаасан гэж найдаж байна, би нь гоё баярласөөөн, кккк. 2009 он дууссанд үнэхээр баяртай байна шүү, бас 2010 он сайхан байна гэдэгт итгэе. Одоо дэлхий сүйрэхэд 2 жил үлдлэээ хэхэхэ...
Энэ жил хийж бүтээсэн юмаа бодоод үнэхээр юм олдсонгүй ээ хөөрхий. Яахав Тваилаитыг эхлүүлсэн (2 сард), гэхдээ яг миний хийж бүтээсэн юм гэх нь ч хаашааийн. Би орчуулж эхлээгүй байсан бол хэн нэгэн орчуулаад эхлэчих байсан биз...бас надаас өмнө орчуулаад эхлэчихсэн байсан ч юмуу мэдэх юм алгөө..Ерөөсөө боломжгүй гэж бодож байсан юмыг маань бүтээж өгсөн Тваилаитын хамт олонд үнэхээр их баярлаж байгаа. Хэвлэгдэнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа. Бас миний орчуулах шалтгаан болсон Рбээл, Лисс хоёртоо асар том тээнкс. Миний гутамшигтай муу орчуулгыг сайхан болгож өгсөн Асуултын Крофт гишүүнд бас баярлалаа, бас хэвлэлтийн бүх ажлыг хөөцөлдөж өгсөн Мазгү, болон бусад гишүүддээ тээнк юү тээнк юүү. Мөн ингээд дөрвөн номыг орчуулж дуусгаж байгаа бүх бусад орчуулагчид, мөн энэ бүхнийг боломжтой болгосон уншигчид, дэмжигчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Стефени-г бас яаж мартаж болохуу кккк, баярлалааа баярлалааа.
2009 онд намайг инээлгэж, уйлуулж хамтдаа байсан Рбээл, Лисс хоёртоо дахин баярлалаа. Одоо энэ дэлхий дээр намайг та хоёр шиг сайн мэдэх хүмүүс байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Мөн гомдоосон бол уучлаарай ккк.
Updates on me:
За сүүлд бичлэг хийснээсээ хойш All About Eve(1950), Love Actually (2003) хоёрыг үзсэн юм байна. Эхний кино бол үнэхэээээр гоё кино байна лээ. Дээр үеийн кино гэхэд найруулга этр бол ярих юмгүй сайн санагдсан, бас л миний хамгийн дуртай кинонуудын тоонд орсон доо. Love Actually-г 2009 оны сүүлийн кино бас 2010 оны анхны кино болгож Рбээлтэйгээ хамт үзсэн. Үйл явдлуудыг нь мартчихсан байсныг ч хэлэх үү ёстой инээсээр байгаад таарсан. Хөөрхөн кино шүү ккк, одоо жил болгон уламжлал болгон үзэх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр "The Family Stone" үзнэ гэж төлөвлөсөн.
Номны хувьд яг одоогоор Достоевскигийн "Crime and Punishment" номыг уншиж байгаа, Расколниковын дүр их таалагдсан..уншиж дуусчихаад дэлгэрэнгүй бичнэ ээ. Одоо талдаа ч ороогүй байна өө.
За дууны хувьд гэвэл ойрд шинэ юм ер татаагүй байгаа, угаасаа шинээр юм татах жоохон дургүй ккк. Тэгж байгаад шинэ бичлэг хийнэ ээ. Одоогоор энэ дээрх дууг их сонсож байгөө "Why do you build me up???"
Дахин шинэ жилиййн мэнддд, and 2010 pleeeaseee be awesome!!!
A pretty pleaase with a cherry on top... :P
Fooz Me :D
Бас Ази нүд ер нь цөөхөн байх шиг байсан шүү...Идэх юманд дуртайм болохоороо хот дог бариулцын хаха бас өөрийгөө хамаагүй царайлаг болгоод хийчиж ээ. XP
Update + миний шинэ хобби...
Христмас дуусж одоо шинэ жилийн баяр маань ойртоод л байна ккк. Сая хоёр хоног зугаалгаар явж сайхан цэвэр агаар амьсгалсаар ирэв, өчигдөр гоё Христмас үдэшлэгт очсон хаха амьдрал сайхан байна өө. Бусад хүмүүсийнх бас ийм байгаа гэж найдъя. :D Бас удахгүй Монгол явчих гээл гоё байна аа гэж, өдөр шөнөгүй зүүдлэх нь байна...
Сүүлийн хэдэн хоног юу юу амжуулснаа бичдиймуу гэж бодлоо...
Ойрд их сонсож байгаа дуугаа хийчихье. The Beatles - Come Together (mp3 download)
За киноны хувьд бол "Citizen Kane" гэж 1941 оны их гоё кино үзсээн.
Гол дурд нь Орсон тоглосон байсан, бас давхар найруулсан гэсэн. Маш их таалагдсан шүү. Миний дуртай кинонуудын жагсаалд яалт ч үгүй орсон. Тийм дээр үеийн кино хэрнээ найруулга, зураглал этр бол эрхий хуруугаа гозойлгохоор л байлээ :D Киноны зохиол нь хүний шунал дээр төвлөрсөн юм боловуу даа. Хүсэж байсан бүх юмаа олж аваад, сүүлд нь бүгдийг нь алддаг залуугийн тухай. Сонингийн газрын магнат байсан William Randolph Hearst мөн Орсоны өөрийнх нь амьдралаас сэдэвлэж хийсэн гэж байсан. Charles Foster Kane гэх залуугийн амьдралыг өгүүлж буй юм...гэвч өөрийнх нь нүдээр биш бусдын нүдээр харуулсан нь их таалагдсан. Анхандаа шударга, үнэнээр эхэлсэн түүний амьдрал сүүлдээ мөнгө, бас хүчний төлөө болон хувирч тэр өөрийгөө ч алдаж эргэн тойрныхоо хүмүүсийг ч үргээдэг.
Одоохондоо өөр кино үзэж амжаагүй л байна хэхэ, аан автобусан дотор нээрээ Солонгос кино үзүүлээд байсан. Нэг нь "36тай өвөө" гэж орчуулсан байлуу, тэрийг үзсээн, онц санагдаагүй. Харин тэр "Миний найз охины хоёр нүүр" хөөрхөн кино байна лээ ккк.
Зугаалгаар явахдаа бас ном авч явсан. "Робинзон Крузо" -г уржигдар л дуусгах шив дээ. Бас л таалагдсан. Ялангуяа гол хавиар их гоё ном байна гэж бодож байсан, гэхдээ сүүл рүүгээ нээх сонин болоод явчих шиг болсон. Төгсгөл нь надад нэг их таалагдаагүй. 5аас 4 оноо өгчихүү хэхэ. Би одоо нэг л их шүүмж бичсэн хүн хаха нэг ном уншихаараа Асуулт дээр ч бичээд, Goodreads.com дээр ч бичээд л би хоббин дээрээ шүүмжлэх гэж нэмдиймуу яадын. Нэг л их мундаг хүн шиг...ццц...за одоо ингээд төрцөн хойно яахав дээ :P үргэлжүүлье...Энэ номноос Христийн шашны талаар нилээн их юм ойлгож авсан бас таалагдсан. Бас таалагдаагүй ч зөндөө их юм байсаан, гэхдээ ном киноны баатрууд хүн болгонд таалагдаж байж тэр ном сайхан ном болчино гэж байхгүй шүү дээ, Гүүдрийдс дээр шүүмжүүд уншихаар их сонин сонин бичсэн байхын. Эйшш, дахиад л шүүмжлээд унав...буцаад...Робинзоны гэнэт гэнэт юмыг ухаарч, тусган аваад байсан нь номны хамгийн гоё хэсэг байсым боловуу...хэдэн жил арал дээр ганцаараа амьдрах нь түүнийг тийм зэрлэг этр болгохоосоо илүү харин ч анх ирсэн байдлаас нь авраад явуулах шиг болсон. Гэхдээ зарим нэг хэсэг дээр хэт шашин шүтлэг талдаа орчих гээд байсан нь... :| ..
Кино..
Ойрд кино үзэхийг ёстой үзүүлж байгаа. Дээрээс нь бас ном уншаад байгаа болохоор үзсэн кинонуудынхаа талаар юм бичих зав олдохгүйнээ ккк юу ч гэсэн жагсааж бичээд дүнгээ өгчихье. :D . Бүгд миний бодлоор ш дээ. Өөрсдийнхөө сэтгэгдлийг бас үлдээхээ мартав аа.
За эхлэе. Бүгд яг сүүлийн хоёр, гурван хоногт л үзсэн кинонууд байгаа. The Prestige-д тусдаа шүүмж бичсэн учраас энэ жагсаалтанд хамруулсангүй.
Cool Hand Luke (1967)
Миний хамгийн дуртай кинонуудын нэг. Хобби царайлаад дахиж үзсээн. :D 10 онооноос 9.5 шүү дээ.
Swing Vote (2008)
Хөөрхөн сэтгэсэн кино байна лээ, бас дундуур нь хальт уйлуулаад авдаг ккк гэхдээ дахиж үзэхээргүй. 10аас 6 юмуудаа.
The Illusionist (2006)
Энэ кино бас таалагдсан гэхдээ миний бодлоор тийм ч сайн болж чадаагүй юм шиг санагдсаан. Энэнээс хамаагүй гоё болж болох байсан ч юм шиг нэг тийм сонин "урам хугаралт" мэдрэгдсэн хэхэ. Аль эсвэл өмнө нь хальт үзээд юу болдгийг нь мэдэж байсан болохоор тэгж санагдсан юм боловуу? Magician, illusionist-уудтай кинонууд ойрд сонирхол татаад байгаа. Түүж үзнэ ээ. 10аас 7г.
Following (1998)
Энэ их эвгүй кино байсаан гэж. Нээрээ л хүний privacy-н үнэ цэнийг мэдрүүлдэг юм байна лээ. Memento-г найруулсан Christopher Nolan-ы кинонуудыг ойрд их сонирхож байгаа. 10 онооноос 8.5.
Lock, Stock and Two Smoking Barrels (1998)
Асуулт дээр Ерөөлт989 гишүүний зөвлөснөөр үзсэн. Татаадаг кино байна лээ. Бас яг дуртай дуртай жүжигчид тоглосон байсан. Дахиж үзмээр санагдаж байна шүү. "British dry humor" гэж энийг л хэлэх байх. :D . 10/8.5.
The Prestige (2006) Review
Шалгалт дууссан биш шууд л хоёр гурван кино дарааллуулаад үзчихлээ хэхэ. Энэ кино үнэхээр их таалагдлаа. Жүжигчдийн бүрэлдэхүүн, зохиол, найруулга гээд л гоё хийсэн кино байна лээ.
Ялангуяа хөндсөн сэдвүүд нь таалагдсан: obsession, jealousy, sacrifice...Монголоор бол авталт донтолт, атаархал, золиос юмуу даа. :] Ямар ч байсан үзэх хэрэгтэй кино юм шиг санагдсан, бас ийм орой үзсэндээ харамсжийн кк.
Товч агуулга бичье гэвэл споил хийчих гээд байдаг. Хоёр илбэчингийн хооронд өрнөдөг дайныг харуулсан кино гэхүү дээ. Гол дүрүүдэд Hugh Jackman (X-men, Australia), Christian Bale (Dark Knight, Public Enemies), Scarlett Johansson (Matchpoint, He's just not that into u), Michael Caine (Alfie, Dark Knight), мөн David Bowie (:D) нар тоглосон бөгөөд уг киног миний хүндэлдэг найруулагчдын нэг болох Christopher Nolan (Memento, Following, The Dark Knight, The Prestige) найруулжээ.
Ёстой л "сандалны ирмэг" дээр чинь тогтоодог кино байлээ дээ кк. Оноо: 100/85.
Үзсэн бол сэтгэгдлээ үлдээхээ мартав аа (:D).
Энэ кинон дээр гардаг хамгийн их таалагдсан үгс (spoilers):
"You two deserve each other."
"I lied. He said it was agony."
"I don't care about my wife, I care about his secrets!!"
+ бас Scarlett-н дүр үнэхээр таалагдсан. Ухаалаг эмэгтэй л гэе даа ккк. Зарим хүмүүст таалагдаагүй байж болох л юм. :P Бас өмнө нь David Bowie-н талаар бичлэг хийж байснаа сануулан энд линкийг тавьлаа.





