Saturday 31 October 2009

The Beatings ~ The Late Season Kids

Энэ 9 сарын 15нд бас миний дуртай хамтлагуудын нэг болох The Beatings хамтлаг шинэ цомогоо гаргасан бөлгөө. Урам хугалааагүй шүүү :D, сонсоод л баймаар болсон байна лээ. Энэ цомгийн хажуугаар би энэхүү хамтлагийн өмнөх цомгуудаас хамгийн гоё дууг бас хүргэе гэж бодлоо. Сонсож амжаагүй байгаа бол сонсож үзээд сэтгэгдлээ бичээрэй. Сонсчихсон бол бас сэтгэгдлээ үлдээгэрээй. XP. 

Миний дуунуудыг репорт хийгээд байгаа учир би бас л энэ удаад фаилын нэрийг сольж тавьсан байгаа. Тэглээ гээд нэмэр болдог ч юмуу гү ч юмуу...

Юу вээ? Тэр тавья гэж бодож байсан дуугаа фаилууд дундаасаа олдоггүй ээ. Татах гэсэн чинь бас байхгүй...Цэвэрлэгээг сайн хийсэн байна шүү. Заза ЮүТүб дээрх бичлэгээс нь өөр юм олсонгүй...байгаа бол надад өгч тус болоорой :D нэр нь The Beatings ~ Bad Feelling шүү.

Ямар ч байсан шинэ цомгоос нь:

The Beatings ~ Nothing Ventured, Nothing Gained (download)

Цомгийг бүтнээр нь татаж авах бол энд дарна уу.

The Beatings ~ Bad Feelingий клипийг доор:

Friday 23 October 2009

Pomplamoose

Энэ хамтлагийг танилцуулах гэж байгаадаа маш баяртай байнааа. :P. Би хоёр байна уу гурван долоо хоногийн өмнө YouTubeээр хэсэж явж байгаад олсон хамтлаг байгаа юм. Хоёр хүнээс бүрдсэн тус хамтлаг нь 2008 оноос хойш уран бүтээл туурвиж эхлэжээ. Jack Conte, Nataly Dawn хэмээх гишүүдээс бүрдсэн Pomplamoose хамтлаг дуу бичихээс гадна бусад уран бүтээлчдын дуунуудыг cover-лэж YouTube дээр тавьдгаараа нэртэй. 

Cover дуунуудынхаа аяыг өөрсдөө шинэчлэж шинэ содон өнгө нэмдгээс гадна гоцлол дуучин Natalyгийн маань хоолой  өөрөө маш өвөрмөц юм. Сонирхож үзээрэй. YouTube дээрх бичлэгүүдийг нь үзвэл бүр ч илүү сонирхолтой. :D. Видео клипүүдээ үнэхээр сонирхолтой хийдэг. Авъяас гэж энийг л хэлэх байх. :P.

Pomplamoose ~ La Vien Rose cover (download)

Pomplamoose ~ Mrs. Robinson cover (download)

Pomplamoose ~ Mister Sandman cover (download)

Pomplamoose ~ Single Ladies cover (download)

Wednesday 21 October 2009

Бараг л шинэ цомог :P

За блогдоо анх удаа шинэ уран бүтээл хийх гэж байна. Шив шинэ биш ч гэсэн сүүлийн хоёр сарын дотор гарсан цомгууд байгаа. Сонирхоод үзээрэй. Үнэхээр сэтгэлд хүрж чадсан уран бүтээлүүд байгаа. 

The xx - xx (August 17, 2009)

The xx хамтлагийн дебют альбом болох хх альбомыг татахаар хүргэж байна. Мөн энэхүү хамтлагийн уран бүтээлүүдээс сонсож амжаагүй байгаа бол "Crystallized" дууг нь тусад нь сонсохоор тавьчихъя.

The xx ~ Crystallized (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Pearl Jam -Backspacer (September 20, 2009)

Pearl Jam хамтлагийн маань 9 дэх цомог бөгөөд миний бодлоор үнэхээр сайн цомог болж чадсан. Яг миний сонсдог урсгал биш ч гэсэн яагаад ч юм их таалагдсан. Алтернатив рок сонирхдог бол нэг сонсоод үзээрэй. Цомогт багтсан арван дууны нэг болох "The Fixer" дууг сонсохоор тавьлаа.  

Pearl Jam ~ The Fixer (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Kings of Convenience ~ Declaration of Dependence (September 24, 2009)

Бас л миний хайртай хамтлагуудын нэг болох Kings of Convenience хамтлагийн маань гурав дахь цомог түрүү сард нетээр цацагдлаа. Үнэхээр гайхалтай цомог болж чадсан байна лээ. Цомгийг чимсэн дуунуудын нэг болох Mrs. Cold дууг сонсохоор доор тавив. Одоо сонсоогүй хүн бараг цөөхөн байгаа байх. Сонссон, бас байгаа бол энэ цомгуудыг доор магтан дуулцгаая. :D P.S. Энэ цомгийн нэр нь маш их таалагдсан.

Kings of Convenience ~ Mrs. Cold (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Энэ цомгуудын татах линк устсан байвал надад мэдэгдээрэй, би засаад өгнө. 

Tuesday 20 October 2009

Nancy Sinatra ~ 3 дуу

Бас л миний хайртай дуучдын нэг. :D. Алдарт Франк Синатрагийн охин бөгөөд "These Boots were made for walkin'" дуугаараа дэлхийд анх алдарт гарсан. Тэрнээс өмнө түүнийг мэддэг цөөхөн хэдэн хүн л байдаг байжээ.

Одоо бол түүнийг мэддэггүй юм гэхэд овгийг нь юмуу энэ тэнд явж байхдаа дууг нь сонсоогүй хүн байхгүй гэдэгт итгэлтэй байгаа шүү. "The Essentials" цуглуулгаас түүний хэд хэдэн дуу татхаар тавьлаа.

Nancy Sinatra ~ These Boots were made for Walkin'

Nancy Sinatra ~ Bang Bang (Kill Bill O.S.T.)

Nancy Sinatra ~ Something Stupid (ft. Frank Sinatra)

Sunday 11 October 2009

Lou Reed ~ 3 дуу + 1 BONUS

За бас нэг хайртай дуучныхаа дуунуудаас тавья. Хүмүүс сайн мэддэг юм байналээ. Би саяхан гарсан "Adventureland" кинонаас анх мэдэж авч дуртай болж байсан. :D Мэдэхгүй хаагуур явж байсан юм болоо л гэж бодсон шүү. 

Дээр дурдсан киноны соүндтрекд багтсан "Satellite of Love" дууны хажуугаар өөр 2 дуу татахаар тавьлаа. Заавал сонсох дуучдын нэг гэж бодож байна. +Францын тэргүүн хатагтай буюу дуучин Карла Брүнитэй хамтран дуулсан дууг нь бас хүргэе. Үнэхээр гоё дуу шүү. 

Lou Reed ~ Satellite of Love (download)

Lou Reed ~ Perfect Day (download)

Lou Reed ~ Walk on the Wild Side (download)

+ Lou Reed ft. Carla Bruni ~ Those Dancing Days are Gone (download)