Thursday 26 November 2009

Үсэрцгээээе...дэвхцэцгээээе...

Хөгжмөө эцэс хүртэл нь чангалцгаааа!!!

Arctic Monkeys ~ Sketchhead (download here)

Fool's Gold ~ Surprise Hotel



Уучлаарай жаахан оройтуулчлаа хэхэ саяны 9 сард гарсан клип юм байгаан.

100 Monkeys шинэ клип "Sleeping Giants"

Ойрд юм бичихгүй байгааг минь уучлаарай хэхэ энэ блог бүр мартагдсан байх шиг байна. Ойрд хямраад байгаа, удахгүй оруулж эхлэнээ. :D 

Tuesday 17 November 2009

The Beatings ~ Bad Feeling

Би нөгөө олохгүй байсан дуугаа олчихлооо. Сонсоод үзээрэй. 

The Beatings ~ Bad Feeling (download here)

Monday 16 November 2009

Heath Ledger- 2 клип

Энэ удаад хайртай жүжигчнийхээ найруулсан хоёр видео клипийг танилцуулъя. Өнгөрсөн найман сард Modest Mouse хамтлаг Heath Ledger-ийн найруулснаар "King Rat" дууныхаа клипийг олонд танилцуулжээ. Үүн дээр нэмээд саяхан Ledger-ийн багын найз болох Forster-Jones нэртэй реппер залуу талийгаач найзынхаа найруулсан бас нэгэн клипийг гаргасан байна. Доороос сонирхон үзнэ үү. 


Modest Mouse ~ Rat King (download mp3 here)

No Fixed Abode ~ Cause n Effect (download mp3 here)

Энэ долооо хоногт...

Thursday 12 November 2009

Wednesday 11 November 2009

Tuesday 10 November 2009

Ramona Falls ~ Intuit

За Меномена хамтлагийн нэгэн гишүүн болох Брент Нопийн байгуулсан Рамона Фаллс хэмээх проектийн энэ 8 сард гаргасан цомгийг танилцуулъя. Миний хувьд хөөрхөн, чихэнд чимэгтэй цомог болсон байна лээ. Би сүүлийн үед "I say fever" дууг нь их сонсож байгаа. Нэг сонирхоод үзээрэй. Кк миний хэлдэгээр сонсчихсон бол сэтгэгдлээ бичээд сонсож амжаагүй яваа бол сонсож үзээд сэтгэгдлээ бичээрэй. =D

Ramona Falls ~ Russia (татах)

Ramona Falls ~ I say Fever (татах)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

"I say Fever"-н клипийг доор тавьсан шүү. Сонирхоорой. Миний амьдралдаа үзэж байсан хамгийн сонирхолтой бас сэтгэл хөдөлгөсөн клип байх.

 

Saturday 7 November 2009

Марк Бернес - 3 дуу

За ойрд их сонсож байгаа агаагийнхаа дууг тавьчихъя. Үнэхээр агуу дуучин. Марк Бернес ах маань еврэй гаралтай совиет хүн байсан бөлгөө. Та бүхний магадгүй сайн мэдэх мөн агуу бүтээлүүд болох "Журавли", "Темная ночь", "Шаланды" гэх дуунуудыг дуулсан хүн мөнөөс мөн |:D|. Уул нь жүжигчин хүн ч хүмүүс дуучин гэдгээр нь илүү сайн мэддэг байх.

Дэлхийн хоёр дугаар дайнтай холбоотой дуунууд дуулдаг байснаас миний хувьд хамгийн дурдууштай нь "Журавли" байх. Тэрээр нас барахынхаа өмнөхөн энэ дууг бичсэн бөгөөд түүнийг дурсан оршуулган дээр нь энэ дууг тавьж байсан гэдэг.

Марк Бернес - Журавли (татах)

Марк Бернес - Темная ночь (татах)

Марк Бернес - Я люблю тебя жизнь (татах)

"Дайнаас гардаг ганц сайхан зүйл бол сэтгэл уйлуулсан дуус юм."

Энэ долоо хоногт....

Энэ ертөнц дээрх өдөр бүр гайхамшигтай. ^^

Louis Armstrong ~ What a wonderful world (download)

Шөнийн Галт Тэрэг

Хүсэлтээр (weasel) "Шөнийн галт тэрэг" хамтлагийнхаа хэдэн дууг татахаар толилуулж байна. Блогийн нүүр хуудсан дээр "Зөөлөн" дууг нь тавьсан байгааг зарим хүмүүс анзаарсан гэж найдаж байгааа шүү. :D Үнэхээр гоё хамтлаг шүү. Удахгүй сайхан шинэ цомог гаргахгүй юм байхдаа. Мэдэж байгаа юм байвал доор бичиж тус болоороййй. Шинэ дууг нь одоо хүртэл сонсож амжаагүй л байна. 

Ямар ч байсан "Цэнхэр шувуу" цомгийг нь бүтнээр нь бас зарим нэг дэл сул дуунуудаас нь тавьсан шүү. :D ENJOY!

Шөнийн галт тэрэг - Хайр шивнэсэн Улаанбаатар (татах)

Шөнийн галт тэрэг - Калифорникэйшён ковер (татах)

Шөнийн галт тэрэг - 37 он (татах)


Шөнийн галт тэрэг - Цахлай (татах)  

Цэнхэр шувуу цомгоос Зөөлөн дуу (татах)

Цэнхэр шувуу цомгийг бүтнээр нь татах бол энд дараарай.

P.S. Энэ цомгийг гараад нилээн удсан болохоор нь татахаар тавьчихлаа.  Одоо худалдаж авъя гэсэн ч бараг олдохгүй байлгүй дээ. Хуучныг л аввал юу юм гэхээс...