Friday 19 March 2010

Saturday 6 March 2010

Мессив Пессив Аттак. Ню.


Цомгийн нэр: Heliogoland
Хамтлагийн нэр: Massive Attack

За байз энэ цомгийг нэг хоёр гурван өдрийн өмнөхөн л татсан байх. Уул нь бол сарын өмнө гарсан юм байна хэхэ...Сонсож үзлээ, машид таалагдлаа. Зарим нэг дуу нь зарим нэг дуунаасаа гоё, зарим нэг дуу нь онцгүй байх жишээний кк, ямар ч байсан хэдэн дууг нь сонсохоор тавиад, цомгийг бүтнээр татахаар тавьлаа шүү. Сонирхоод үзээрэй. Ихэд хүлээлгэсэн цомог доо. Сэтгэгдлээ үлдээхээ мартаж болохгүй шүү. :D



Цомгийг бүтнээр татах бол энд дарна уу.

Friday 5 March 2010

Ok Go. Ok No. Ok Nope.

Ойрд ихэд л алдарт гараад байгаа клип бололтой кк сонирхолтой хийсэн байна лээ. Дээр үед үзэж байсан нэг машины рекламтай жоохон төстэй ч юм шиг. Дуу нь нэг их таалагдсангүй гэхдээ.

Thursday 4 March 2010

Scott Duнbaр, Маикл Жексон мексон...

One Mand Band гэнээ....


Monday 1 March 2010

I'm back for, real!! :P

Утгаараа эргээд ирчихсэн шүү хэхэ.



Өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ? :D. Хичээл сонголтоосоо хоцорчихсон байж байгаад өнөөдөр хийчихлээ, ашгүй нэг юм "тэр юм" наас салах нь (энэ юм нь хүн биш өөр юм мөн болно), өнөөдөр нилээд хэдэн хүн баярлуулах нь тэгээд хичээлдээ сууж эхлэхнээ ккк...Гэхдээ өнөөдөр хаа нэгтээ хэн нэгний хувьд яг энэ өдөр амьдралынх нь хамгийн муухай өдөр ч болж байгаа байж болох юм гэж бодохоос аймар шүү...хммм...

Цагаан сар сайхан байсааан, уул нь зөндөө үйлчлэх ёстой байсан муухай муухай бултсан даа хэхэ нэг өдөр бүтэн үйлчлээд нэг өдөр хальт очсон...

Ойрдоо шинэ дуу муу нээх татаагүй ээ, сонирхол татаж байгаа юм нээх алга гэхдээ одоо эргээд ирчихсэн юм чинь татаж сонсноо :D. Тэнд байхдаа зөндөө кино бас ирчээд зөндөө кино үзлээ, хамгийн сэтгэлд үлдсэн нь Precious л юм даа хэхэ нулимс нэхдэг кино мөртлөө цаанаа л нэг өөр. 

Ном гэвэл Г.Аюурзана-н "Гурамсан цадиг", "Дурлалгүй Ертөнцийн Блюз", Эмүжингийн "Хар Торон Бээлий", Жек Ведерфордын "Монголын Их Хатдын Нууц Товчоо", "A History of Knowledge", мөн Д.Гармаа гуйан "Нууцгай Хайрын Паян" хэдийг уншсан хэхэ. Яг одоо "Монголын Сонгомол Өгүүллэгүүд" гэж их гоё ном уншиж байгаа юм байна. Богино өгүүллэгүүд учраас эхнээс нь гэхгүйгээр эргүүлж тойруулаад уншиж байгаа хэхэ...Аан "Аз Жаргалын 10 нууц" гэдэг ном эхлүүлээд хаясан юм байна. Угийн ийм номонд дургүйг хэлэхүү цааш нь уншмааргүй санагдаал больцон...

Зааз одоогоор сонин сайхан гэвэл ийм л байх шив дээээээ. Дээрх номнуудаас уншсан ном байвал сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье ккк :P.

Удахгүй шинэ шинэ бичлэгүүд орж эхлэнэ гэж найдъя. :D. 

Monday 22 February 2010

I'm back...

Эргээд ирчихсэн...