Wednesday 26 August 2009

Kina Grannis ~ Disturbia (cover)

Энэ дуучин таалагдаж байгаа. YouTube-ээр алдаршсан Кина Граннис маань энэ дууг үнэхээр оронгоор нь эргүүлж чадсан гэж бодож байна. Бусад уран бүтээлүүдийг нь сонирхож байвал хайгаад үзээрэй. Frou frou хамтлагийн Let go дууг коверлэснийг нь бас татахаар тавьлаа.

Kina Grannis ~ Disturbia (Rihanna cover)

Kina Grannis ~ Let go (Frou frou cover)

The Oaks ~ Masood

Энэ бол үнэхээр гоё дуу. Хөгжмийн дугаралт, вокал гээд л сонсоод л баймаар. Бас дээр үеийнх шүү. Энэ хамтлаг маш их таалагдаж байгаа. Заавал сонсож үзээрэй. 

The Oaks ~ Masood

Heath Ledger ~ Can't take my eyes off of you

Хайртай жүжигчнийхээ дурсгалд зориулаад дуулсан дууг нь хүргэе. Энэ дууг анх "10 things I hate about you" дээр Julia Stiles-тай хамт тоглож байхдаа дуулсан байгаа. Дууны хувьд бас миний дуртай дуунуудын нэг. Frank Valli болон The Four Seasons нарын дуулсан ориг хувилбарын хамт Muse хамтлагийн бас нэг хувилбарыг тавьлаа. Enjoy! :)

Frank Valli and the Four Season ~ Can't take my eyes off of you

Heath Ledger ~ Can't take my eyes off of you

Muse ~ Can't take my eyes off of you

Okkervil River ~ Black sheep boy

Бас нилээн дээр үеийн дуу ч гэсэн маш их таалагддаг учраас тавихаар шийдлээ. Энэ дуу таалагдаж байвал Вил Шеффийн энэхүү хамтлагийн бусад дуунуудаас сонирхоод үзээрэй.

Okkervil River ~ Black sheep boy [татах/сонсох]

Sunday 23 August 2009

Jenn Grant ~ You'll Go Far

Канадын singer-songwriter Jenn Grant-ийн "You'll Go Far" дууг ойрд их сонсож байгаа учир тавихаар шийдлээ. Их гоё намуухан хоолойтой. Adele аас стиль нь өөр ч хоолойны хувьд төстэй. Adele, Dido хоёрын гол хавьцаа л явж байгаа байх.

Jenn Grant ~ You'll go far (татах/сонсох)

Ambulance LTD ~ Annectode

Ню Ёрк мужийн Спаниш Харлем хотноо байгуулагдсан энэхүү хамтлагийн дуунаас толилуулъя. Ойрын үед толгойноос гарж өгөхгүй байгаа гоё дуу шүү. Уул нь нилээн дээр татаж байсийн. Сонсож үзээрэй. 

Ambulance LTD ~ Annectode (татах/сонсох)