Friday 25 December 2009

Update + миний шинэ хобби...

Христмас дуусж одоо шинэ жилийн баяр маань ойртоод л байна ккк. Сая хоёр хоног зугаалгаар явж сайхан цэвэр агаар амьсгалсаар ирэв, өчигдөр гоё Христмас үдэшлэгт очсон хаха амьдрал сайхан байна өө. Бусад хүмүүсийнх бас ийм байгаа гэж найдъя. :D Бас удахгүй Монгол явчих гээл гоё байна аа гэж, өдөр шөнөгүй зүүдлэх нь байна...

Сүүлийн хэдэн хоног юу юу амжуулснаа бичдиймуу гэж бодлоо...

Ойрд их сонсож байгаа дуугаа хийчихье. The Beatles - Come Together (mp3 download)

За киноны хувьд бол "Citizen Kane" гэж 1941 оны их гоё кино үзсээн.

Гол дурд нь Орсон тоглосон байсан, бас давхар найруулсан гэсэн. Маш их таалагдсан шүү. Миний дуртай кинонуудын жагсаалд яалт ч үгүй орсон. Тийм дээр үеийн кино хэрнээ найруулга, зураглал этр бол эрхий хуруугаа гозойлгохоор л байлээ :D Киноны зохиол нь хүний шунал дээр төвлөрсөн юм боловуу даа. Хүсэж байсан бүх юмаа олж аваад, сүүлд нь бүгдийг нь алддаг залуугийн тухай. Сонингийн газрын магнат байсан William Randolph Hearst мөн Орсоны өөрийнх нь амьдралаас сэдэвлэж хийсэн гэж байсан. Charles Foster Kane гэх залуугийн амьдралыг өгүүлж буй юм...гэвч өөрийнх нь нүдээр биш бусдын нүдээр харуулсан нь их таалагдсан. Анхандаа шударга, үнэнээр эхэлсэн түүний амьдрал сүүлдээ мөнгө, бас хүчний төлөө болон хувирч тэр өөрийгөө ч алдаж эргэн тойрныхоо хүмүүсийг ч үргээдэг.

Одоохондоо өөр кино үзэж амжаагүй л байна хэхэ, аан автобусан дотор нээрээ Солонгос кино үзүүлээд байсан. Нэг нь "36тай өвөө" гэж орчуулсан байлуу, тэрийг үзсээн, онц санагдаагүй. Харин тэр "Миний найз охины хоёр нүүр" хөөрхөн кино байна лээ ккк.

Зугаалгаар явахдаа бас ном авч явсан. "Робинзон Крузо" -г уржигдар л дуусгах шив дээ. Бас л таалагдсан. Ялангуяа гол хавиар их гоё ном байна гэж бодож байсан, гэхдээ сүүл рүүгээ нээх сонин болоод явчих шиг болсон. Төгсгөл нь надад нэг их таалагдаагүй. 5аас 4 оноо өгчихүү хэхэ. Би одоо нэг л их шүүмж бичсэн хүн хаха нэг ном уншихаараа Асуулт дээр ч бичээд, Goodreads.com дээр ч бичээд л би хоббин дээрээ шүүмжлэх гэж нэмдиймуу яадын. Нэг л их мундаг хүн шиг...ццц...за одоо ингээд төрцөн хойно яахав дээ :P үргэлжүүлье...Энэ номноос Христийн шашны талаар нилээн их юм ойлгож авсан бас таалагдсан. Бас таалагдаагүй ч зөндөө их юм байсаан, гэхдээ ном киноны баатрууд хүн болгонд таалагдаж байж тэр ном сайхан ном болчино гэж байхгүй шүү дээ, Гүүдрийдс дээр шүүмжүүд уншихаар их сонин сонин бичсэн байхын. Эйшш, дахиад л шүүмжлээд унав...буцаад...Робинзоны гэнэт гэнэт юмыг ухаарч, тусган аваад байсан нь номны хамгийн гоё хэсэг байсым боловуу...хэдэн жил арал дээр ганцаараа амьдрах нь түүнийг тийм зэрлэг этр болгохоосоо илүү харин ч анх ирсэн байдлаас нь авраад явуулах шиг болсон. Гэхдээ зарим нэг хэсэг дээр хэт шашин шүтлэг талдаа орчих гээд байсан нь... :| ..

7 comments:

  1. muu zawharsan zadarsan showchid, drunker-uud medoo taanuud.
    Naag hoteld hayj bi udurjin hewteel tanuud aylaal.
    daraa n bi bas udurjin 2 honog gert hewteel tanuud Xmas party hesee bizdee kaka.
    <3 bb 31nd yu hiih planee saihan gargay. tgd 2ula avatar uzeed daraa n nuguu kinonuudaa honodogt ochij uzeed buundye. Ywahaas umnu jaahan zugaatsya :P

    ReplyDelete
  2. paah chi uuruu shartaj kevtcheed odoo bid 2iig buruutgana genee??? chi daraa n 2,3 udur kevtdeg shuu geed sanuulaad bhad l gudraad bsan bizzzdeeee. haha za ter yaahav..tegnee...31nd yu hiihee shiidetsgeey..bas kinonuud uzne eee haha. chi bitgii bas uugaad kevtcheerei dee. beltgeltei bnshuuu. :D

    ReplyDelete
  3. yoooy bi uugaagui udjiin. gesnees neg uuhiinsan. Uuhku ywsaar arhinas garlaa shd. Ywahas umnu. Tsum uuj awaal ywchmar bhin :P

    ReplyDelete
  4. Хахаха. Өөр хүн амьтан харахад санаа зовмоор комментууд байхиймаа.

    ReplyDelete
  5. Өө зааз..энүүгээр ийм яриа өрнөсөн юм бий вий...хоцорцон бншд

    ReplyDelete