Thursday 17 December 2009

The Prestige (2006) Review



Шалгалт дууссан биш шууд л хоёр гурван кино дарааллуулаад үзчихлээ хэхэ. Энэ кино үнэхээр их таалагдлаа. Жүжигчдийн бүрэлдэхүүн, зохиол, найруулга гээд л гоё хийсэн кино байна лээ. 

Ялангуяа хөндсөн сэдвүүд нь таалагдсан: obsession, jealousy, sacrifice...Монголоор бол авталт донтолт, атаархал, золиос юмуу даа. :] Ямар ч байсан үзэх хэрэгтэй кино юм шиг санагдсан, бас ийм орой үзсэндээ харамсжийн кк. 

Товч агуулга бичье гэвэл споил хийчих гээд байдаг. Хоёр илбэчингийн хооронд өрнөдөг дайныг харуулсан кино гэхүү дээ. Гол дүрүүдэд Hugh Jackman (X-men, Australia), Christian Bale (Dark Knight, Public Enemies), Scarlett Johansson (Matchpoint, He's just not that into u), Michael Caine (Alfie, Dark Knight), мөн David Bowie (:D) нар тоглосон бөгөөд уг киног миний хүндэлдэг найруулагчдын нэг болох Christopher Nolan (Memento, Following, The Dark Knight, The Prestige) найруулжээ.

Ёстой л "сандалны ирмэг" дээр чинь тогтоодог кино байлээ дээ кк.  Оноо: 100/85.

Үзсэн бол сэтгэгдлээ үлдээхээ мартав аа (:D).


Энэ кинон дээр гардаг хамгийн их таалагдсан үгс (spoilers):
"You two deserve each other."
"I lied. He said it was agony."
"I don't care about my wife, I care about his secrets!!"

+ бас Scarlett-н дүр үнэхээр таалагдсан. Ухаалаг эмэгтэй л гэе даа ккк. Зарим хүмүүст таалагдаагүй байж болох л юм. :P Бас өмнө нь David Bowie-н талаар бичлэг хийж байснаа сануулан энд линкийг тавьлаа.

4 comments:

  1. Би үзэж байхдаа уйлсан. Уг нь уйлхаар кино биш лээ. Зүгээр л өмнөөс нь харамссан гэх үү дээ. Амьдрал нь тэр чигээрээ өшөө авалтаар дүүрч тэрнээсээ болоод шунал, донтолтонд замаа алдах үнэхээрийн өрөвдөлтэй санагдсан. Хувилж гарч ирж байгаа нь үнэн аймар. Үхэхээ мэдэж байж өөрийнхөө ажилийг хуулбартаа шилжүүлж өгөөд үхнэ гэдэг .... Үнэхээрийн харамсалтай, бас шаналгаатай. 4.5/5.0

    ReplyDelete
  2. yooy harin tiiin, bi bas buur zunduu uilaad margaash n neg aimar yum sersen.

    2uulaa l aimar uruvdultei sanagdsan, ter ehner, ter huuhen geed l... :(

    ReplyDelete
  3. Cristian bale is my favorite actor along with johny depp. They look real good on classics :)

    ReplyDelete
  4. I agree!! They rock those suits!!! lol.

    ReplyDelete