Thursday 31 December 2009

A Happy New Year + updates...

За бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргэе даа!!! Сайхан баярлацгаасан гэж найдаж байна, би нь гоё баярласөөөн, кккк. 2009 он дууссанд үнэхээр баяртай байна шүү, бас 2010 он сайхан байна гэдэгт итгэе. Одоо дэлхий сүйрэхэд 2 жил үлдлэээ хэхэхэ...

Би одоо 7 хоноод л муу Рбээл эгчтэйгээ хамт нутаг буцах нь байна. Бас зургаан хоногийн дараа Muse-н тоглолт үзэх нь байна..Сайхааан сайхан сайхан...2010 он ч гоё эхлэж байна шүү. Очоод дүүгээсээ салахгүй ээ...залхтал нь үнсээд тэврээд ккк..

Энэ жил хийж бүтээсэн юмаа бодоод үнэхээр юм олдсонгүй ээ хөөрхий. Яахав Тваилаитыг эхлүүлсэн (2 сард), гэхдээ яг миний хийж бүтээсэн юм гэх нь  ч хаашааийн. Би орчуулж эхлээгүй байсан бол хэн нэгэн орчуулаад эхлэчих байсан биз...бас надаас өмнө орчуулаад эхлэчихсэн байсан ч юмуу мэдэх юм алгөө..Ерөөсөө боломжгүй гэж бодож байсан юмыг маань бүтээж өгсөн Тваилаитын хамт олонд үнэхээр их баярлаж байгаа. Хэвлэгдэнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа. Бас миний орчуулах шалтгаан болсон Рбээл, Лисс хоёртоо асар том тээнкс. Миний гутамшигтай муу орчуулгыг сайхан болгож өгсөн Асуултын Крофт гишүүнд бас баярлалаа, бас хэвлэлтийн бүх ажлыг хөөцөлдөж өгсөн Мазгү, болон бусад гишүүддээ тээнк юү тээнк юүү. Мөн ингээд дөрвөн номыг орчуулж дуусгаж байгаа бүх бусад орчуулагчид, мөн энэ бүхнийг боломжтой болгосон уншигчид, дэмжигчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа. Стефени-г бас яаж мартаж болохуу кккк, баярлалааа баярлалааа.

2009 онд намайг инээлгэж, уйлуулж хамтдаа байсан Рбээл, Лисс хоёртоо дахин баярлалаа. Одоо энэ дэлхий дээр намайг та хоёр шиг сайн мэдэх хүмүүс байхгүй гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Мөн гомдоосон бол уучлаарай ккк.

Updates on me:

За сүүлд бичлэг хийснээсээ хойш All About Eve(1950), Love Actually (2003) хоёрыг үзсэн юм байна. Эхний кино бол үнэхэээээр гоё кино байна лээ. Дээр үеийн кино гэхэд найруулга этр бол ярих юмгүй сайн санагдсан, бас л миний хамгийн дуртай кинонуудын тоонд орсон доо. Love Actually-г 2009 оны сүүлийн кино бас 2010 оны анхны кино болгож Рбээлтэйгээ хамт үзсэн. Үйл явдлуудыг нь мартчихсан байсныг ч хэлэх үү ёстой инээсээр байгаад таарсан. Хөөрхөн кино шүү ккк, одоо жил болгон уламжлал болгон үзэх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдөр "The Family Stone" үзнэ гэж төлөвлөсөн.

Номны хувьд яг одоогоор Достоевскигийн "Crime and Punishment" номыг уншиж байгаа, Расколниковын дүр их таалагдсан..уншиж дуусчихаад дэлгэрэнгүй бичнэ ээ. Одоо талдаа ч ороогүй байна өө.

За дууны хувьд гэвэл ойрд шинэ юм ер татаагүй байгаа, угаасаа шинээр юм татах жоохон дургүй ккк. Тэгж байгаад шинэ бичлэг хийнэ ээ. Одоогоор энэ дээрх дууг их сонсож байгөө "Why do you build me up???

Дахин шинэ жилиййн мэнддд, and 2010 pleeeaseee be awesome!!!

A pretty pleaase with a cherry on top... :P

4 comments:

  1. mundag l um buteej... congrats!

    ReplyDelete
  2. kk thaankss. shine ond amjilt husye!!!

    ReplyDelete
  3. хэхэ. Ойрд блогоор ороогүй. Юун хөөрхөн юм бичцийн. нээрээл 2009 оноос үнэхээр залхсан байсан шүү тэ? Би нь ч гэсэн Dulleyes,Rebel 2тоо ухаангүй шүү<3. Хурдан ирээ. Санаад байгаа:D

    Чамаараа бахархаж бн шүү:))

    ReplyDelete
  4. aanhaa darhan tsaazat baihne =) oo bur hevlechihsen umu? bayar hurgey !!!

    ReplyDelete