Sunday 20 December 2009

Кино..

Ойрд кино үзэхийг ёстой үзүүлж байгаа. Дээрээс нь бас ном уншаад байгаа болохоор үзсэн кинонуудынхаа талаар юм бичих зав олдохгүйнээ ккк юу ч гэсэн жагсааж бичээд дүнгээ өгчихье.  :D . Бүгд миний бодлоор ш дээ. Өөрсдийнхөө сэтгэгдлийг бас үлдээхээ мартав аа. 

За эхлэе. Бүгд яг сүүлийн хоёр, гурван хоногт л үзсэн кинонууд байгаа. The Prestige-д тусдаа шүүмж бичсэн учраас энэ жагсаалтанд хамруулсангүй.

Cool Hand Luke (1967) 
Миний хамгийн дуртай кинонуудын нэг. Хобби царайлаад дахиж үзсээн. :D 10 онооноос 9.5 шүү дээ.

Swing Vote (2008) 
Хөөрхөн сэтгэсэн кино байна лээ, бас дундуур нь хальт уйлуулаад авдаг ккк гэхдээ дахиж үзэхээргүй. 10аас 6 юмуудаа.

The Illusionist (2006)
Энэ кино бас таалагдсан гэхдээ миний бодлоор тийм ч сайн болж чадаагүй юм шиг санагдсаан. Энэнээс хамаагүй гоё болж болох байсан ч юм шиг нэг тийм сонин "урам хугаралт" мэдрэгдсэн хэхэ. Аль эсвэл өмнө нь хальт үзээд юу болдгийг нь мэдэж байсан болохоор тэгж санагдсан юм боловуу? Magician, illusionist-уудтай кинонууд ойрд сонирхол татаад байгаа. Түүж үзнэ ээ. 10аас 7г.

Following (1998)
Энэ их эвгүй кино байсаан гэж. Нээрээ л хүний privacy-н үнэ цэнийг мэдрүүлдэг юм байна лээ. Memento-г найруулсан Christopher Nolan-ы кинонуудыг ойрд их сонирхож байгаа. 10 онооноос 8.5.

Lock, Stock and Two Smoking Barrels (1998)
Асуулт дээр Ерөөлт989 гишүүний зөвлөснөөр үзсэн. Татаадаг кино байна лээ. Бас яг дуртай дуртай жүжигчид тоглосон байсан. Дахиж үзмээр санагдаж байна шүү. "British dry humor" гэж энийг л хэлэх байх. :D . 10/8.5.

2 comments:

  1. The Illusionist (2006) энэ бол гоё санагджийсөө. бусды нь ёстой мэдкүүм байна кэкэкэ

    ReplyDelete