Sunday 13 December 2009

Шалгалтын өмнөх өдөр...


Ойрд ёстой үр бүтээлтэй юм ганцыг ч хийсэнгүй ээ гэж. Маргаашнаас шалгалт эхлэх гээд байхад л хөгжим сонсоод өрөөгөөр нэг баахан далчиганаж гүйлээ. Энэ улирал нээрээ бүтэхгүй бололтой...  :( ...

Шалгалт ойртохоор уламжлалт ёсоор буддаг шигээ хумсаа улаанаар будлаа...будаагүй нилээн удчихаж, гаранд дасаж өгөхгүй хэхэ. Улаан өнгө өөртөө итгэх итгэлийг илтгэдэг гэж уншсанаасаа хойш л шалгалт болонгуут л аль болох улаан юм өргөн хэрэглэдэг болсон. Яагаад ч юм арай л өөртөө итгэлтэй болгож өгдөг юм шиг санагддаг гэхиймуудаа.

Хүмүүсийн шалгалт болгоныхөө өмнө юу хийдэг, яаж бэлддэг хачирхалтай зүйлүүдийг мэдмээр санагдчихлаа. Энийг уншсан бол заавал доор бичээрэй.  :D

Манай нэг найз лав заавал ч үгүй шалгалтны өмнө дор хаяж 10 цаг унтах хэрэгтэй гэж үздэг хэхэ, өөр бас шалгалт болгоныхоо өмнө сургуулийн гуанз орж пирожки авч иддэг байсан найз бий. Киноноос хараад байхад ч бас, шалгалтын үеэр нэг хайртай трусикнээсээ салдаггүй ч юмуу, аль эсвэл "аз авчирдаг оймсоо" углан гардаг ч юмуу, тийм юмнууд их байдаг юм шиг байгаамаа. 

P.S. Нэг ийм дуу хийчихлээ...өмнө нь тавьж байсан дуу байгаа. Ойрын үед их сонсоод байгаа болохоор тавьчихлаа, бас нэр нь гоё :D Татахыг хүсэж байвал энд дараад ороод хараарай.

9 comments:

  1. Хэхэ, шалгалтын өмнөх өдөр үү? Тиймээ, би ч бас шалгалтын өмнө (маш томоохон шалгалт, амьдрал шийдэх, ЕШ, тэтгэлэгт шалгалт нтр) нэг тогтсон нэг улаан подволж өмсдөг :D бас яаг гэрээсээ гарахдаа 2 дууг заавал сонсдог. Seether - Rise above This... R.Kelly - World's Greatest... Энэ 2-г сонсонгоо дээшээ өөд тэнгэр лүү харахад үнэхээр гоё мэдрэмж авч эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болдог шиг санагддаг. Бас ямар ч шалгалтын авах цагаас өмнө 2 цагийн өмнө сэрдэг, тархиа бэлдэх санаатай. Тархиа бэлдэх маш чухал байдаг. Жинхэнэ Peace of Mind-г суулгахыг хичээдэг. Ингээд бодохнээ би ихэнх чухал гэсэн шалгалтуудаа өгчихсөн дажгүй сайн боломжийн хангалттай... хамгийн сүүлийнх дээр энэ рөүт минь алдагдсан бас муу өгсөн ягааад ч юм болоогүй. Бас нэг юм мартчиж. Өмнөх өдөр нь заавал PC тоголдог, энийг бол бүүр багаасаа найзуудтайгаа хэрэгжүүлдэг байсан. хэхэ Одоо ч хэвээрээ. Заза, comment гэж post болчихлоо... :D P.S. Сургуулийн дүн гарах шалгалтад харин ийм юм байхгүй шүү, зүгээр л сэгсийгээд давхиад ордог,хэхэ.

    ReplyDelete
  2. ккк, ямар гоёийййн. :D аймар гоё урт юм бичсэн байна.

    адилхан улаан өнгө өмсөж очдым байна хаха, би бас улаан юмтай очихыг л боддог. гэхдээ гэм нь би сургуулийн дүн гарах шалгалтанд хүртэл тэгж очдгым байна...надад тэгж зуршил болгож сонсдог дуу этр байхгүйм бай ш дээ, гэхдээ сайхан санаа байна аа, нэг тийм дуутай болж авъя ххх.

    тийм шүү, шалгалт, ярилцлага тиймэрхүү юмны өмнө өөрийгөө тайвшруулах нь л гол байдаг байхдаа. би ч сүртэй сандраад байдаггүймөө ккк, сайхан гар жинхэнэ "chill out" хийж байгаал очдог доо...ккккк... :D

    ReplyDelete
  3. хэхэ, Тэр дуутай болох үнэхээр гоё шүү... :D.

    Би сая баахан нууцаа дэлгэчижээ янз нь, хэхэ бодоод байсан дахиж ингэж бэлтгэх шаардлага ойрд гарахгүй юм шиг байна. Тиймээс яахав болно биздээ. :P

    Чилл аут бол хамгийн шалгарсан арга... хэхэ :D

    ReplyDelete
  4. Goy sedew bna.
    Shalgalt uguh udruu eswel umnuh udur n usand ordoggui eswel tolgoigoo ugaadaggui hun medne.
    Shalgaltand beldehdee hereglej bichij bsn balaaraa zaawal ter shalgaltaa bichdeg bas hun medne.

    Minii huwid yaag ch zaawal gdg yum bdggui ch er n bol shalgaltiin umnu chocolate iddeg. 10n jild bhas l tm ulamjlaltai bolchihsn kkk. Tgd umnuh udur n untdaggui. bas bus shaltganaar ;p
    Shalgaltiin umnu eejees zaawal amjilt husye ohindoo gsn sms irdeg. Umnu udur n helchihdegiin.Ohin n shalgalttai shu geel. Eej tgd surchihsan ugluu n sms bicheel. Gehdee end irsnees hoish tegehee bolison.haaya daa l kkk.

    Shalgaltand n amjilt husye. Hairtai bb-dee.
    Hicheegerei .
    Best of luck

    ReplyDelete
  5. specter - kkk, thhh. :D

    rebel- mmmm yamar goyiin kkkk :D ...chocolate neeree ideh zuv gesen tei haha, bi bas iddiimuu yaadiin. so-d irsneesee hoish neeree iddeg ulamjlaltai boloh shahsan l yum bn. chamdaa bas amjilt husye daaaa, chi ugaasaa lag yum chin gaigui bizee, bi end usee suga suga tataal suujiin kakaka...

    ReplyDelete
  6. hahaha... ulaan unguur humsa budad bhda yahav de... bi ch odoo yadag bsimde... ert untdag l bsan bhdaa...

    ReplyDelete
  7. Шалгалтанд орохынхоо өмнө амарж амарж сандралгүй явж байгаад яаааг болохын 2 цагийн өмнө жижиг цаасан дээр санаандаа байгаа юмаа маааш жижигхэн өөрөө ойлгохоор бичдэг. Эсвэл тэр чигээрээ яваад л орчихдог асар өөртөө итгэлтэй ч юмуу эсвэл азанд асар найддаг ... Хувцас өнгөний хувьд хэхэ мэдэхгүйм даа . Шинэ хувцастай орох лав эвгүй байдаг юм байна лээ хаха

    ReplyDelete
  8. sirus - хахаха яадийн этр... :P

    од - ккк тэгийшдээ, шив шинэ юмтай орвол эвгүй байх байхаа. хоёулаа төстэй л юм байна, би бас өөрийгөө шалгаж цаасан дээр санаж байгаа бүхнээ буулгах дуртай. уншиж биш бичиж байж цээжилдэг болохоор арай л дээр байдын. :D

    ReplyDelete
  9. Заза энд чинь харин аймар сүсэг бишрэлтэй улсууд байдийн байна. Суралцанаа.
    Ирэх шалгалтанд уранхай ч гэсэн улаан цамцтайгаа очно, гарынхаа хумсыг будчихвал онигоонд орох байх. Тэгэхээр хөлийнхөө хумсыг час улаанаар будаад хүнд харагдуулахгүйн тулд хэдэн давхар оймс углаад гутлаа өмсөх хэрэгтэйм байна. хихихихи

    ReplyDelete