Friday 20 March 2009

New Moon trailer

Би энийг бараг 4, 5 сарын өмнө Тваилаит ч кино театруудаар нээгдээгүй байхад олж үзэж байсийн байна. Тваилаитийн фенүүд гэж үнэхээр айхтар гарууд байдаг юм шиг байгаамаа. Надархуу, хаха. Энэ трейлер дээр Роб, Кристен хоёрын өмнө нь тоглож байсан кинонуудаас нь тохирох хэсгүүдийг нь авж байгаад дараа нь эвлүүлж этр гоё болгосон. Ийм хуурамч трэйлэрүүд өөр хар мянга байна лээ.

Хамгийн их таалагдсан нь энэ. Анхааруулахад зарим хүмүүст, хоёр дугаар номыг нь уншаагүй хүмүүст SPOILER ALERT! Гэхдээ Ню Мүнийн жинхэнэ трэйлэр бас нэг иймэрхүү л болох байх гэж таамаглаж байна. Угаасаа Тваилаитийн трэйлэр үнэн аймар SPOILERтэй хийчихсэн байсандаг. Хоёр дугаар кино нь гоё болно гэж найдацгаая.

Сонирхуулахад Ню Мүнийг Chris Weitz найруулна гэж байгаа. Өмнө нь Никол Кидман, Хю Грант зэрэг жүжигчидтэй хамтран ажиллаж Golden Compass, About a Boy зэрэг кинонууд хийж байсан юм байналээ. График зураглал этр бол лаг юм байналээ. :D

No comments:

Post a Comment