Monday 1 March 2010

I'm back for, real!! :P

Утгаараа эргээд ирчихсэн шүү хэхэ.



Өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ? :D. Хичээл сонголтоосоо хоцорчихсон байж байгаад өнөөдөр хийчихлээ, ашгүй нэг юм "тэр юм" наас салах нь (энэ юм нь хүн биш өөр юм мөн болно), өнөөдөр нилээд хэдэн хүн баярлуулах нь тэгээд хичээлдээ сууж эхлэхнээ ккк...Гэхдээ өнөөдөр хаа нэгтээ хэн нэгний хувьд яг энэ өдөр амьдралынх нь хамгийн муухай өдөр ч болж байгаа байж болох юм гэж бодохоос аймар шүү...хммм...

Цагаан сар сайхан байсааан, уул нь зөндөө үйлчлэх ёстой байсан муухай муухай бултсан даа хэхэ нэг өдөр бүтэн үйлчлээд нэг өдөр хальт очсон...

Ойрдоо шинэ дуу муу нээх татаагүй ээ, сонирхол татаж байгаа юм нээх алга гэхдээ одоо эргээд ирчихсэн юм чинь татаж сонсноо :D. Тэнд байхдаа зөндөө кино бас ирчээд зөндөө кино үзлээ, хамгийн сэтгэлд үлдсэн нь Precious л юм даа хэхэ нулимс нэхдэг кино мөртлөө цаанаа л нэг өөр. 

Ном гэвэл Г.Аюурзана-н "Гурамсан цадиг", "Дурлалгүй Ертөнцийн Блюз", Эмүжингийн "Хар Торон Бээлий", Жек Ведерфордын "Монголын Их Хатдын Нууц Товчоо", "A History of Knowledge", мөн Д.Гармаа гуйан "Нууцгай Хайрын Паян" хэдийг уншсан хэхэ. Яг одоо "Монголын Сонгомол Өгүүллэгүүд" гэж их гоё ном уншиж байгаа юм байна. Богино өгүүллэгүүд учраас эхнээс нь гэхгүйгээр эргүүлж тойруулаад уншиж байгаа хэхэ...Аан "Аз Жаргалын 10 нууц" гэдэг ном эхлүүлээд хаясан юм байна. Угийн ийм номонд дургүйг хэлэхүү цааш нь уншмааргүй санагдаал больцон...

Зааз одоогоор сонин сайхан гэвэл ийм л байх шив дээээээ. Дээрх номнуудаас уншсан ном байвал сэтгэгдлээ бичиж үлдээхийг хүсье ккк :P.

Удахгүй шинэ шинэ бичлэгүүд орж эхлэнэ гэж найдъя. :D. 

7 comments:

  1. Good girl. Aimaar nom unshdag uuhed shuu, mundag. Ene saraas bas tamirchin bolno gej bga te kkk. We can get golden marks in this semester ;)

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Ном уншина гэж энийг л хэлдэг байхдаа

    ReplyDelete
  4. Ирчихсэн байна шдэээ :P

    ReplyDelete
  5. Ирбээл эгч - ммм, тэгнээ. урагшаааа ккк.

    Мооцоо - :P

    Од - ккк, одоо дахиад нэг "би ирчихлээ" гэсэн бичлэг хийхээс хаха.

    ReplyDelete
  6. Тэгээл намайг харахаараа хэл мэлээ гаргаад эхэлдий шд :P

    ReplyDelete
  7. Монголын Их Хатдын Нууц Товчоо gj her nom bn ho?

    ReplyDelete