Wednesday 21 October 2009

Бараг л шинэ цомог :P

За блогдоо анх удаа шинэ уран бүтээл хийх гэж байна. Шив шинэ биш ч гэсэн сүүлийн хоёр сарын дотор гарсан цомгууд байгаа. Сонирхоод үзээрэй. Үнэхээр сэтгэлд хүрж чадсан уран бүтээлүүд байгаа. 

The xx - xx (August 17, 2009)

The xx хамтлагийн дебют альбом болох хх альбомыг татахаар хүргэж байна. Мөн энэхүү хамтлагийн уран бүтээлүүдээс сонсож амжаагүй байгаа бол "Crystallized" дууг нь тусад нь сонсохоор тавьчихъя.

The xx ~ Crystallized (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Pearl Jam -Backspacer (September 20, 2009)

Pearl Jam хамтлагийн маань 9 дэх цомог бөгөөд миний бодлоор үнэхээр сайн цомог болж чадсан. Яг миний сонсдог урсгал биш ч гэсэн яагаад ч юм их таалагдсан. Алтернатив рок сонирхдог бол нэг сонсоод үзээрэй. Цомогт багтсан арван дууны нэг болох "The Fixer" дууг сонсохоор тавьлаа.  

Pearl Jam ~ The Fixer (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Kings of Convenience ~ Declaration of Dependence (September 24, 2009)

Бас л миний хайртай хамтлагуудын нэг болох Kings of Convenience хамтлагийн маань гурав дахь цомог түрүү сард нетээр цацагдлаа. Үнэхээр гайхалтай цомог болж чадсан байна лээ. Цомгийг чимсэн дуунуудын нэг болох Mrs. Cold дууг сонсохоор доор тавив. Одоо сонсоогүй хүн бараг цөөхөн байгаа байх. Сонссон, бас байгаа бол энэ цомгуудыг доор магтан дуулцгаая. :D P.S. Энэ цомгийн нэр нь маш их таалагдсан.

Kings of Convenience ~ Mrs. Cold (download)

Цомгийг бүтнээр нь татах бол энд дарна уу.

Энэ цомгуудын татах линк устсан байвал надад мэдэгдээрэй, би засаад өгнө. 

7 comments:

  1. Pearl Jam-г нь мэдээгүйм байна таанкс =)

    ReplyDelete
  2. Pearl Jam Seattle-c гаралтай гараанжуудын бас нэг алдарт нь хэв маяг нь энэ цомог дээр ч яг хэвээрээ л байгаа. Конвийнсийн цомог дажгүй санагдсан шафладаад тавичихад сайхан л юм байна лээ mrs.cold нь таашаагдаад байгаа. Энэ хүүхэд чинь орчуулагчаасаа гадна лаг мэломан айна кэкэ /MetoD/

    ReplyDelete
  3. өө хаха баярлалааа :P тхх, гоё цомог байлээ.

    ReplyDelete
  4. Pearl Jam линк нь ажиллахаа байсан байна...засаарай...тээнкс...

    ReplyDelete
  5. мэдэгдсэнд баярлалаа, сая засчихлаа шүүү. бүр болохгүй бол дараа нь нэрийг нь өөрчлөөд үзэхээс...

    ReplyDelete