Showing posts with label darkhan_tsaazat. Show all posts
Showing posts with label darkhan_tsaazat. Show all posts

Thursday, 19 March 2009

The Black and White Years ~ Power to change


Ёох энэ хамтлаг аймар таалагдаад байнааа. Энэ дуу нь бас дажгүй гоё юм байна. Хурдан хэмнэлтэй. :D. Сонсоод үзээрэй.

The Black and White Years ~ Power to change

Нээрээ анзаарсан бол энэ линкүүд дээр дарвал зүгээр плэй дараад сонсоод дараа нь таалагдвал татаж болно шүү. Надад энэ саит тийм болохоороо таалаагдаад байдийн. Заавал эхэлж татаад дараа нь сонсохоор бол ядаргаатайшд. :D

Daniel Merriweather ft. Adele ~ Water and a Flame


Daniel Merriweather маань Adele тай нийлж шинэ дуу гаргасан байна. Love & War цомогт нь багтах дуунуудын нэг. Гүй яахав дажгүй шүү. Хоёулаа л хоолой гэж алах юм дөө. :D. Дүет маягийн дуу байншд. Сонсоод үзээрэй.

Daniel Merriweather ~ Water and a Flame (feat Adele)

She & Him

Бас дуртай хамтлагуудын нэг. Та бүхний дунд Yes Man, The Hitchhiker's Guide to the Galaxy, мөн Elf гэх мэт кинонуудаараа алдарт гарсан Zooey Deschanel ийн ахлах дуучин хийдэг хамтлаг. Маш гоё дуулдаг, үнэхээр гоё хүүхэн! Анх Elf дээр дуулахыг нь сонсчихоод мэл гайхаж байж билээ. Яагаад дуучин болоогүйм бол гээд. :P

She & Him ~ I thought I saw your face today

She & Him ~ Why do you let me stay here


Одоогоор нэг л цомог гаргасан байгаа нь маш их амжилтанд хүрч чадсан. Түүнийг Elf дээр дуулсаныг нь сонссон маш олон хүмүүс түүнд дуучин болооч гэсэн санал тавьсан байна. Сая гаргасан цомог нь Volume One гэдэг нэртэй бол, тэр одоогоор Volume Two цомгынхоо ажилд орчихсон явж байгаа гэнээ.


ENJOY!!!

Ben Folds ~ You don't know me (ft. Regina)


Өнөөдөр нэг Бен Фолдс гэхч их гоё дуучин байдаг гэж сонсоод татаж аваад сонсоод үзсэн чинь аймар таалагджийнаа. Шууд миний топ дуучидын жагсаалд орлоошд. Надад ганц, хоёр дуунд нь дуртай хамтлаг, дуучид зөндөө байдаг ч гэсэн, гаргасан бүх дуунууд нь таалагддаг хамтлагууд их ховор шүү. Ямар ч байсан сонсоод үзээрэй. Би Stems and Seeds, Way to Normal гэсэн хоёр цомгийг нь татчихсан яг одоо сонсоод сууж байна.

Ben Folds ~ You Don't Know Me (feat Regina Spector)

Зохиосон аяуудаараа их нэртэй дуучин гэнээ. Би бусад хүмүүсээс их л хожимдож олж сонсож байгаа юм шиг байна. ххх. За яахав яахав.

Ямар ч байсан сонсоод үзээрэй. :D Lovin' it!