Wednesday, 16 December 2009

The Black and White Years ~ Two Reservoirs


За бас нэгэн дуртай хамтлагийн маань шинэ клип гарсан байна. :D. Бас дууг нь татахаар тавьсан шүү. Сонирхоод үзээрэй. Гоё клип болсон байна лээ.



The Black and White Years ~ Two Reservoirs (mp3аар татах)


Энэ хамлагтай холбоотой миний өмнөх бичлэгүүд:

~Шалгалтын өмнөх өдөр...
~The Black and White Years ~ My broken hand
~The Black and White Years ~ Power to change

Sunday, 13 December 2009

Шалгалтын өмнөх өдөр...


Ойрд ёстой үр бүтээлтэй юм ганцыг ч хийсэнгүй ээ гэж. Маргаашнаас шалгалт эхлэх гээд байхад л хөгжим сонсоод өрөөгөөр нэг баахан далчиганаж гүйлээ. Энэ улирал нээрээ бүтэхгүй бололтой...  :( ...

Шалгалт ойртохоор уламжлалт ёсоор буддаг шигээ хумсаа улаанаар будлаа...будаагүй нилээн удчихаж, гаранд дасаж өгөхгүй хэхэ. Улаан өнгө өөртөө итгэх итгэлийг илтгэдэг гэж уншсанаасаа хойш л шалгалт болонгуут л аль болох улаан юм өргөн хэрэглэдэг болсон. Яагаад ч юм арай л өөртөө итгэлтэй болгож өгдөг юм шиг санагддаг гэхиймуудаа.

Хүмүүсийн шалгалт болгоныхөө өмнө юу хийдэг, яаж бэлддэг хачирхалтай зүйлүүдийг мэдмээр санагдчихлаа. Энийг уншсан бол заавал доор бичээрэй.  :D

Манай нэг найз лав заавал ч үгүй шалгалтны өмнө дор хаяж 10 цаг унтах хэрэгтэй гэж үздэг хэхэ, өөр бас шалгалт болгоныхоо өмнө сургуулийн гуанз орж пирожки авч иддэг байсан найз бий. Киноноос хараад байхад ч бас, шалгалтын үеэр нэг хайртай трусикнээсээ салдаггүй ч юмуу, аль эсвэл "аз авчирдаг оймсоо" углан гардаг ч юмуу, тийм юмнууд их байдаг юм шиг байгаамаа. 

P.S. Нэг ийм дуу хийчихлээ...өмнө нь тавьж байсан дуу байгаа. Ойрын үед их сонсоод байгаа болохоор тавьчихлаа, бас нэр нь гоё :D Татахыг хүсэж байвал энд дараад ороод хараарай.

Friday, 11 December 2009

The Black Ryder ~ Sweet Come Down


Хэсүүчилж байгаад ийм нэгэн клип оллоо. Гоё чихэнд чимэгтэй дуу байна. Тэр хүүхний гутал бас их таалагдлаа хаха. :D 



The Black Ryder ~ Sweet Come Down (mp3аар татах)

Tuesday, 8 December 2009

Eddie Japan ~ The Power of Negative Thinking


За нэг гоё дуу оруулчихъя. :D


Eddie Japan ~ The Power of Negative Thinking [татах]


Кино хобби гэсс... :] |№1|

За өнөөдрөөс хамгийн дуртай, хайртай кинонуудаа танилцуулъя гэж бодлоо, миний л блог юм чинь тэй? :D

Ямар ч дараалалгүй шүү. Шүүмж этр бичих зав гарахгүй юм шиг байна, харин дараанаас нэг нэгээр нь бичиж магадгүй ээ. Бас бүгдийг нь бичиж чадсангүй, яагаад гэхээр сайн санадаггүй ээ, толгойд шууд орж ирж байгаа хэд бол энд байна. Нөгөөдүүлийг нь санахаараа оруулна аа. :D Enjoy. Үзсэн бол сэтгэгдлээ бичихээ мартвааа.

  • 12 Angry Men (1957)



  • 12 (2007)



  • Eternal Sunshine of the Spotless Mind



  • Unforgiven



  • The Lives of Others (2006)

  • City of God (2002)



  • Schindler's List (1993)



  • Persepolis (2007)



  • Du Levande [You, the living] (2007)



  • Memento (2001)



Monday, 7 December 2009

Күүүүл гэж энэ байх. :D


Зураач: René Magritte

Орчуулга:  Ceci n'est pas une pipe >> This is not a pipe >> Энэ бол гаанс биш.

Дээрх зураг алдарт зураач Magritte-ийн "The Treachery of Images" буюу "Дүр зургийн мэх" цуглуулганд багтсан бүтээл мөн бөлгөө.

Treachery гэдэг үгийг орчуулах гэж бөөн юм боллоо. Толь бичгэн дээр "урвалт" гэж байхын. Тэр нь ч зөв, гэхдээ яг энд бол "хууран мэхлэлт" гэсэн орчуулга илүү тохирох юм шиг санагдав. Доор юу гэж бодож байгаагаа бичээрэй. 

Тайлбар: "Энэ бол гаанс биш, харин гаансны зураг буюу дүр юм."  :D

P.S. Зургийг томоор харахыг хүсэж байвал дээрээс нь дараарай. 

Sunday, 6 December 2009

Nick Drake ~ Pink Moon (1971)


Nick Drake ~ Pink Moon (1971)

Уучлаарай ойрд шинэ дуу, цомог орохгүй байх шүү. Ойрдоо их зав муутай байгаа. Ямар ч байсан өөрийн хамгийн дуртай цомгуудын нэг болох Pink Moon цомгийг хүргэж байна аа.

Үнэхээр гоё цомог. Өөр хэлэх үг олдохгүй нь. :D

Сонсоод үзээрэй. Энэ дуунуудыг гитар дээр дарж суръя гэж бодож байгаа хаха, хэр удах болдоо. Зав гарж эхлэхээр л давтаж эхлэхээс...

Инфо: 

"Pink Moon" – 2:06
"Place to Be" – 2:43
"Road" – 2:02
"Which Will" – 2:58
"Horn" – 1:23
"Things Behind the Sun" – 3:57
"Know" – 2:26
"Parasite" – 3:36
"Free Ride" – 3:06
"Harvest Breed" – 1:37
"From the Morning" – 2:30


Nick Drake ~ Pink Moon (сингл) [ТАТАХ]


Nick Drake ~ Pink Moon (цомог бүтнээрээ) [ТАТАХ]

Oh, no!


За баларсы шүү :D.

Саяхнаас энэ блогтоо зөвхөн дуу хөгжимөөс гадна өөр юмнууд бичиж байя гэж бодлоо. Үзсэн киноныхаа талаар, уншсан номныхоо талаар, бас өөрийн бодол санаа гээд л цаашаа зөндөө олон уйтгартай зүйлсээр дүүрэх боллоо. :P Ингэснээр постууд арай л ихсэх байх. 

Уучлаарай, кккк миний уйтгартай постуудыг шууд алгасаж байж болно шүү. Тийм ч учраас блогынхоо лэйаүтыг ийм болгосон юм. 

Ойлгосонд тээнк юүү. 

Thursday, 3 December 2009

Sliimy ~ Womanizer


Нэг ийм клип оллоо. :D. Их хэцүү хийгдсэн клип байна.

Бас дуу нь татахаар олддог л юм байна.

Sliimy ~ Womanizer |Britney Spears cover| (download here)

New Moon (2009) Review

За өчигдөр ёстой үзье гэж бодож байсан киногоо үзчихлээ. Сүртэй сэтгэл хөдлөхгүй байна гээл томроод яваад байсан чинь яг кино эхлэх гэж байхад арай хийж л чимээгүй суулаашд ккк, орлиж чарлачих гээд бөөн юм болсон.

Муу болсон гэдгийг нь зөндөө сонссон бас таамаглаж байсан ч яаж ч бодсон хүн найддаг юм байна лээ. Бас л урам хугалаад амжсан даа. Түрүү жилийн Тваилаит хажууд нь хамаагүй дээр болсон байсан. Нэг л сонин хурдан темптэй хэрнээ зарим үедээ хэт удаан өрнөлтэй. Зохиолоос нь ангид гэж авч үзээд ингэж дүгнэж байгаа шүү. Зүгээр л нэг кино гэдэг талаас нь.

Зохиол кино хоёр нь харьцуулашгүй болсон санагдсан. Яг гол гол санаануудыг нь кино нь нэг л гоё илэрхийлж чадахгүй байна аа. Утгыг нь алдагдуулахаар их юм өөрчилсөн. Зарим хэсэг дээр нь уур ч хүрэх шиг, зарим дээр нь инээд ч хүрэх шиг. За за улам нуршаад яахав, би энэ кинонд 10 онооноос 4 оноо өглөө. Зөвхөн миний бодол шүү.  :D

Гэхдээ ганц гоё юм нь ёстой зөндөө их инээж авсан даа. Жэйкобыг дэлгэцэн дээр гарах болгонд л инээгээд байсан. Хүмүүс уйлах ёстой хэсгүүд дээр хүртэл инээгээд хэхэ, сэтгэл бол хөдөлгөж чадсаан. Бас Волтуригийн гурав их таалагдсан. Хамгийн гайгүй жүжиглэлтэй нь Белла, Викториа, Херри, Маик, Жессика нарын дүрд тоглосон хүмүүс байсан.