The Black Ryder ~ Sweet Come Down (mp3аар татах)
Friday, 11 December 2009
The Black Ryder ~ Sweet Come Down
The Black Ryder ~ Sweet Come Down (mp3аар татах)
Tuesday, 8 December 2009
Кино хобби гэсс... :] |№1|
За өнөөдрөөс хамгийн дуртай, хайртай кинонуудаа танилцуулъя гэж бодлоо, миний л блог юм чинь тэй? :D
Ямар ч дараалалгүй шүү. Шүүмж этр бичих зав гарахгүй юм шиг байна, харин дараанаас нэг нэгээр нь бичиж магадгүй ээ. Бас бүгдийг нь бичиж чадсангүй, яагаад гэхээр сайн санадаггүй ээ, толгойд шууд орж ирж байгаа хэд бол энд байна. Нөгөөдүүлийг нь санахаараа оруулна аа. :D Enjoy. Үзсэн бол сэтгэгдлээ бичихээ мартвааа.
Monday, 7 December 2009
Күүүүл гэж энэ байх. :D
Зураач: René Magritte
Орчуулга: Ceci n'est pas une pipe >> This is not a pipe >> Энэ бол гаанс биш.
Дээрх зураг алдарт зураач Magritte-ийн "The Treachery of Images" буюу "Дүр зургийн мэх" цуглуулганд багтсан бүтээл мөн бөлгөө.
Treachery гэдэг үгийг орчуулах гэж бөөн юм боллоо. Толь бичгэн дээр "урвалт" гэж байхын. Тэр нь ч зөв, гэхдээ яг энд бол "хууран мэхлэлт" гэсэн орчуулга илүү тохирох юм шиг санагдав. Доор юу гэж бодож байгаагаа бичээрэй.
Тайлбар: "Энэ бол гаанс биш, харин гаансны зураг буюу дүр юм." :D
P.S. Зургийг томоор харахыг хүсэж байвал дээрээс нь дараарай.
Sunday, 6 December 2009
Nick Drake ~ Pink Moon (1971)
Nick Drake ~ Pink Moon (1971)
Уучлаарай ойрд шинэ дуу, цомог орохгүй байх шүү. Ойрдоо их зав муутай байгаа. Ямар ч байсан өөрийн хамгийн дуртай цомгуудын нэг болох Pink Moon цомгийг хүргэж байна аа.
Үнэхээр гоё цомог. Өөр хэлэх үг олдохгүй нь. :D
Сонсоод үзээрэй. Энэ дуунуудыг гитар дээр дарж суръя гэж бодож байгаа хаха, хэр удах болдоо. Зав гарж эхлэхээр л давтаж эхлэхээс...
Инфо:
"Pink Moon" – 2:06
"Place to Be" – 2:43
"Road" – 2:02
"Which Will" – 2:58
"Horn" – 1:23
"Things Behind the Sun" – 3:57
"Know" – 2:26
"Parasite" – 3:36
"Free Ride" – 3:06
"Harvest Breed" – 1:37
"From the Morning" – 2:30
Nick Drake ~ Pink Moon (сингл) [ТАТАХ]
Nick Drake ~ Pink Moon (цомог бүтнээрээ) [ТАТАХ]
Oh, no!
За баларсы шүү :D.
Саяхнаас энэ блогтоо зөвхөн дуу хөгжимөөс гадна өөр юмнууд бичиж байя гэж бодлоо. Үзсэн киноныхаа талаар, уншсан номныхоо талаар, бас өөрийн бодол санаа гээд л цаашаа зөндөө олон уйтгартай зүйлсээр дүүрэх боллоо. :P Ингэснээр постууд арай л ихсэх байх.
Уучлаарай, кккк миний уйтгартай постуудыг шууд алгасаж байж болно шүү. Тийм ч учраас блогынхоо лэйаүтыг ийм болгосон юм.
Ойлгосонд тээнк юүү.
Thursday, 3 December 2009
Sliimy ~ Womanizer
Нэг ийм клип оллоо. :D. Их хэцүү хийгдсэн клип байна.
Бас дуу нь татахаар олддог л юм байна.
Sliimy ~ Womanizer |Britney Spears cover| (download here)
New Moon (2009) Review
Муу болсон гэдгийг нь зөндөө сонссон бас таамаглаж байсан ч яаж ч бодсон хүн найддаг юм байна лээ. Бас л урам хугалаад амжсан даа. Түрүү жилийн Тваилаит хажууд нь хамаагүй дээр болсон байсан. Нэг л сонин хурдан темптэй хэрнээ зарим үедээ хэт удаан өрнөлтэй. Зохиолоос нь ангид гэж авч үзээд ингэж дүгнэж байгаа шүү. Зүгээр л нэг кино гэдэг талаас нь.
Зохиол кино хоёр нь харьцуулашгүй болсон санагдсан. Яг гол гол санаануудыг нь кино нь нэг л гоё илэрхийлж чадахгүй байна аа. Утгыг нь алдагдуулахаар их юм өөрчилсөн. Зарим хэсэг дээр нь уур ч хүрэх шиг, зарим дээр нь инээд ч хүрэх шиг. За за улам нуршаад яахав, би энэ кинонд 10 онооноос 4 оноо өглөө. Зөвхөн миний бодол шүү. :D
Гэхдээ ганц гоё юм нь ёстой зөндөө их инээж авсан даа. Жэйкобыг дэлгэцэн дээр гарах болгонд л инээгээд байсан. Хүмүүс уйлах ёстой хэсгүүд дээр хүртэл инээгээд хэхэ, сэтгэл бол хөдөлгөж чадсаан. Бас Волтуригийн гурав их таалагдсан. Хамгийн гайгүй жүжиглэлтэй нь Белла, Викториа, Херри, Маик, Жессика нарын дүрд тоглосон хүмүүс байсан.
Thursday, 26 November 2009
Fool's Gold ~ Surprise Hotel
Уучлаарай жаахан оройтуулчлаа хэхэ саяны 9 сард гарсан клип юм байгаан.